Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Японд бодит цалингийн хэмжээ дөрвөн жил дараалан буурчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт хөдөлмөрийн хөлснийхөөс давсаар буй нь япончуудын амьжиргаа, бодит орлогод дарамт учруулж байна. Улмаар тус улсад бодит цалингийн хэмжээ өнгөрсөн онд дөрөв дэх жилдээ дараалан буурсан талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлжээ.
2026-02-12

Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо

Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
2026-02-12

Дорнод аймгийнхан өндөгний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болов

Дорнод аймгийнхан дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын мах, гурилын хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний 73.5, төмсний 64.6, цагаан идээний 49.3, хүнсний ногооны 24.6, гурилан бүтээгдэхүүний 28.8 хувийг хангадаг аж. Тэгвэл саяхнаас өндөгний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг болжээ. Тахианы цөөнгүй аж ахуй байдгаас “Нутгийн тус”ынхны нийлүүлдэг “Дорнод өндөг” хамгийн эрэлттэй нь аж. 10 мянган өндөглөгч тахиатай тус ферм сүүлийн жилүүдэд шинэ үүлдрийн өндөр ашиг шимт тахиа нутагшуулан тэжээх болсон байна.
2026-02-12

“Таваас дээш удаа ипотекийн зээл авсан нэг ч иргэн байхгүй”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр “Таваас дээш удаа ипотекийн зээл авсан 12 000 гаруй иргэн байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ нь ташаа ойлголт болохыг Монголын банкны холбооноос өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2013-2016 онд Монголбанк эх үүсвэрээр 1584 иргэн давхардуулж зээл авсан гэнэ. Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2016 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газар болон Төвбанкнаас санхүүж­­дэг хөнгөлөлттэй зээлийг нэг иргэн үндсэн зээлдэгчийн хувьд нэгээс дээш удаа авахыг хориглосон аж.
2026-02-12

Орос тамирчид Олимпын наадмаас дутахааргүй анхаарал татаж байна

Италид энэ сарын 6-нд нээлтээ хийсэн өвлийн XXV олимпын наадмын шилдгүүд тодорсоор буй энэ өдрүүдэд Оросын тамирчдыг тойрсон дуулиан, шуугиан олны анхаарлыг татах бас нэгэн сэдэв болов. ОХУ-ын 13 тамирчин энэ наадамд төвийг сахисан статустай оролцож буй. Юуны түрүүнд өрсөлдөх эрх авахын тулд орос тамирчид Орос, Украины дайныг дэмжихгүй байх, Оросын тагнуулын алба болон армитай ямар ч холбоогүй гэдгээ нотлох шаардлагатай тулгарсан.
2026-02-12

Цагаан сараар тогны хязгаарлалт хийхгүй байхыг сайд Б.Чойжилсүрэнд даалгалаа

Засгийн газрын өчигдрийн /2026.02.11/ нэгдсэн хуралдаанаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Улаан морин” буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн болон нийтийн үйлчилгээний тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 
2026-02-12

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай XI тайлан илтгэлийг боловсруулж дууслаа

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай XI тайлан илтгэлийг боловсруулж дууссан бөгөөд ирэх 4-5 дугаар сард Засгийн газарт танилцуулна гэдгээ ГБХНХЯ-наас мэдээллээ. НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын үзэл санаа, хамрах хүрээ, ач холбогдлыг тэдний сонгох, сонгогдох эрх ба улс төр, олон нийтийн амьдралд оролцож буй байдлаар нь үнэлж дүгнэдэг.
2026-02-12

Зургаан намыг идэвхгүйд тооцох мэдээллийг Дээд шүүхэд хүргүүлжээ

Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд энэ сарын 10-нд багтаан санхүүгийн жилийн эцсийн тайлангаа СЕХ-нд хүргүүлэх ёстой байсан. Тэгвэл Дээд шүүхэд бүрт­гэл­тэй 37 намаас 29 нь хугацаандаа тайлангаа ирүүлсэн аж. Үү­нийг гурван үе шаттайгаар хянадаг. СЕХ, Үндэсний ау­ди­тын газар хянана гэсэн үг. Хэрэв хоёр жил дараалан сан­хүү­гийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүр­гүү­лээ­гүй бол СЕХ-ны мэдээлэлд үндэслэн Дээд шүү­хээс тэд­гээр намыг идэвхгүйд тооцохоор хуульчилсан юм.
2026-02-12

Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв

Мөн Сангийн яам, Тө­рийн өмчийн бодлого зо­хи­цуулалтын га­зар, “Эр­дэнэс Монгол” нэгдэл, төс­вийн ерөн­хийлөн захирагчид, арил­жааны банкны үйл ажил­лагаанд хяналт тавьдаг Мон­гол­банк бо­лон холбогдох бусад байгууллагыг хам­руулан авч үзэхээр төлөвлөжээ. Аудитад Зас­гийн газ­рын 27 тусгай сан, төрийн болон орон нут­гийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд нэр бүхий арилжааны банкуудад байр­шуул­сан мөнгөн хөрөнгийг хамруулах нь.
2026-02-12

“Алдар”-ын тамирчид триатлоны тэмцээнд өнгөлөв

“Хангарди” спорт цогцолборын нэрэмжит өвлийн триатлоны УАШТ-д аймаг, сум, дүүрэг, клубүүдийн 40 гаруй тамирчин элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн элит уралдаанд оролцогчид ширүүхэн өрсөлдөж, тэмцээнийг сонирхолтой болгосон нь үзэгчдийн анхаарлыг ихэд татав.
2026-02-11

Увсын Засаг даргыг өнөөдөр томилно

Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал өнгөрсөн оны аравдугаар сард мөнх бусыг үзүүлсэн билээ. Үүнээс хойш тус аймаг Засаг даргагүй байсан юм. Тэгвэл аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж, түүний орны хүнийг тодруулахаар төлөвлөжээ.
2026-02-11

Улсын арслан Э.Батмагнай “Хакүхо кап”-д үзүүрлэлээ

Японд зохион байгуулсан, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 16 дахь удаагийн “Хакүхо кап” олон улсын тэмцээн Токио хотын “Тоёото арена”-д өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө.
2026-02-11

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ
2026-02-11

Нэгдүгээр сар 1940 оноос хойш хамгийн их хур тунадастай сар болж өнгөрчээ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 3.7 хэмээр, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн байсан гэнэ. Эл сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас оржээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.
2026-02-11

Өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах нь

Орхон аймгийнхан өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи нутагшуулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр БНСУ-ын “Агротек” компанитай хамтран ажиллах санамж бичиг саяхан байгуулжээ. Үүний хүрээнд тус компанийн захирал Ли Сон Чун Монголд ирж, дөрвөн улирлын хүлэмжийн инновац хэрхэн нэвтрүүлэх талаар газар дээр нь ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хүлэмжид жилийн дөрвөн улиралд тасралтгүй тариалалт хийх боломж бүрдэх төдийгүй эл чиглэлээр хүний нөөц ч бэлдэх аж.
2026-02-11

Гадаад худалдааны сарын ашиг түүхэн дээд хэмжээнд хүрэв

Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг сарын дүнгээр түүхэн дээд түвшинд хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.59 тэрбум ам.долларт хүрч, 2024 оны оны мөн үеийнхээс 30.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортын орлого импортод зарцуулсан хөрөнгөөс 906.5 сая “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
2026-02-11

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2026-02-11

Иргэд түлш авахын тулд дугаарласан хэвээрээ байна

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүрэг дэх түлш борлуулах цэгүүд болон “Тавантолгой” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа, нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцжээ. Тус дүүргийн VII, XX хороонд байрлах түлш борлуулах таван цэгээр орж, борлуулагчидтай уулзахад сүүлийн өдрүүдэд нэг цэгт таван тн орчим түлш нийлүүлж байгаа бөгөөд буусан даруйдаа 1-2 цагийн дотор дуусаж, иргэд дугаарлан зогсох болсныг учирлажээ.
2026-02-11