Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын төлөвөөр сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
2026-03-27

“Монголын геологи, хайгуул-2026” чуулганыг эхлүүллээ 

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос (МҮГХ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2026” чуулга уулзалтыг өчигдөр эхлүүллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээг энэ удаа “Хариуцлагатай хайгуул” сэдвийн хүрээнд өрнүүлж, салбарын ил тод байдлыг хангах, оролцогч талуудын нийгмийн хариуцлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болон байгаль орчинд ээлтэй ажиллах, технологийн хөгжлийг нэвтрүүлэхэд анхаарах зорилгоор зохион байгуулж байна.
2026-03-27

Хугацаат цэргийн хоёр алба хаагч маргалдаж, нэгнийгээ гэмтээжээ

Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд гэмтэл авч, ухаан санаа нь орон, гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл болсон үйл явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас өчигдөр мэдээлэл өгөв. Тус штабын Барилга инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Гуравдугаар сарын 22-ны 17.00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг манай Барилга инженерийн цэргийн штабын харьяа ангид бие биедээ захирагдахгүй буюу хугацаат цэргийн хоёр алба хаагч хоорондоо харьцааны зөрчил гаргасан.
2026-03-27

Б.Энхтүвшин: Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлнэ

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас болж, 100 гаруй улсад шатахууны онцгой байдал үүсээд байна.  Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, хязгаарлалт хийсэн байна. Төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
2026-03-27

Гурван сургууль стандартын жишиг гал тогоотой боллоо

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын олонх нь өнөөдрийг хүртэл жишиг гал тогоогүй, байгааг нь зохицуулж, журамладаг нэг ч стандартгүй явж ирсэн. Боловсролын яамнаас ч сургуулиудын 50 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй гал тогоотой буюу зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйг судалсан байдаг.
2026-03-27

Дроноор цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэж 2533 үйлчлүүлэгчийн амь насыг аварчээ

Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
2026-03-27

Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зургийг олон улсын жишгээр боловсруулах нь 

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг, стратегийн баримт бич­гийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүл­лээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран энэхүү ажлыг эхлүүлж буй талаараа өчиг­­дөр мэдээлэв.
2026-03-27

Бага насны хүүхэдтэй эцэг, эхийн ажлын цагийг богиносгохыг хуулийн төсөлд тусгажээ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анх­­­­дагч хуулийн төслийг боловсруулж, өчиг­­­дөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Уг хуулийн төсөл нь гэр бүлд ээлтэй орчин бүр­дүүлж, ажил, амьд­ралын тэнцвэрт байдлыг хангах, гишүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой. 
2026-03-27

Б.Алтанчимэг дэлхийд чансаагаараа VII байрт жагсав

Олон улсын холимог тулааны холбооны энэ оны шинэ­ чилсэн чансаагаар “Их засаг” их сургуулийн аюулгүй байдал, эрх зүйн ангийн оюутан, ОУХМ Б.Алтанчимэг залуу­ чуудын ангилалд VII байрт бичигджээ.
2026-03-26

Баяр наадмаар уралдах хурдан морины  сэрвээний өндрийг өөрчлөх талаар хэлэлцэв

Баяр наадмаар уралдах хурдан морины  сэрвээний өндрийг өөрчлөх талаар хэлэлцэв
2026-03-26

Киришима Б.Лхагвасүрэн Эзэн хааны цом гардлаа

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё 14 дэх өдрөө болж, Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ. Тэрбээр Украины озеки Аонишикийд өвдөг шороодсон ч түүний ард шил дарсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн болон Котошохо нар унаснаар башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө тэргүүлэх болзлоо хангаж, дээд зиндаа дахь түрүүгээ гурав болгов.
2026-03-26

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Эрүүгийн хуулийн гүтгэх заалтыг түдгэлзүүлсэн цаг үеийг ашиглаж байна

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ УИХын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өөрт нь хамаатуулж хийсэн мэдэгдэлд Засгийн газрын индрийг ашиглан тайлбар хийв. Түүний дурдсан нийт долоон нүүрсний оффтейк гэрээ байгаа аж. Эдгээрийг 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 25-ны хооронд хийсэн гэдгийг тэрбээр баримтаар харуулав.
2026-03-26

20 саяын хахууль өгөхийн завдсан менежерт ял шийтгэв

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга З.Оргилд хахууль өгөхийг завдсан гэм буруутайд тооцон иргэн О.Туулгэрэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ял шийтгэлээ. О.Туулгэрэл нь “Мандухай” ХХК-ийн менежерээр ажилладаг бөгөөд аж ахуйн нэгждээ хамаарах зөрчлийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж, татвар төлөхгүйн тулд дээрх тасгийн дарга З.Оргилд 2025 оны арваннэгдүгээр сард 5500 ам.доллар буюу 20 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хахууль санал болгон албан өрөөнийх нь ширээн дээр тавьж явсан аж.
2026-03-26

Улсын дугааргүй 268 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоныг AI камераар илрүүлжээ

Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан теле камерын нэгдсэн систем нэвтрүүлж, өнгөрсөн наймдугаар сараас туршсан билээ. Харин энэ оны нэгдүгээр сараас уг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн зөр­ чилд арга хэмжээ авч эхэлсэн юм. Энэхүү ухаалаг системийн ачаар замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурч, өдгөө оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан гэв. Мөн өдөр тутамд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зөрчлүүдийг шуурхай мэдээлдэг болжээ.
2026-03-26

3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болжэ

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон зарласан. Үүний хүрээнд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагууд иргэдэд зориулсан сургалт, дадлага зохион байгуулсан юм. Мөн хүүхэд бага­ чуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хамтарсан хичээл, сонирхолтой сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
2026-03-26

Аялал жуулчлалыг дэмжих зургаан хувийн хүүтэй зээл олгож эхлэв

Аялал жуулчлалын хөгжлийг бүс­ чил­сэн бодлогоор дэм­жиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулч­ ла­л­ын бүс болгон батлаад буй. Аялал жуулч­лалыг дэмжих хүрээнд зур­гаан хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хуга­цаатай хөн­гө­лөлттэй зээл олгож эхэлснийг салбарын яамнаас мэдээллээ. Энэхүү зээлийг арил­жааны 10 банкаар дамжуулан дэд бүт­цийн бүтээн бай­гуулалт буюу зочид буудал, аялал жуулч­лалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буу­дал­лах цэг, үйлчилгээний цогцолбор, агаа­рын тээвэр болон жуулчин тээвэрлэх хэ­рэг­сэл гэсэн чиглэлээр олгох аж.
2026-03-26

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихсэх энэ үед гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Одоогийн байдлаар хоёр гал түймрийг цурамд оруулан, унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2026-03-26

АПУ ХК-ийн нээлтээ хийхээр бэлтгэж байсан сүүний үйлдвэрт гал гарчээ

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутагт саяхан барьж, ашиглалтад оруулахаар бэлтгэж байсан сүүний үйлдвэрт өчигдөр 15.00 цагийн үед гал гарлаа. АПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн сэндвичин барилгын ажил дуусах дөхөж байсан агаад ажилчид гагнуур хийж байхдаа аюулгүй байдлын дүрэм, журмаа зөрчсөнөөс гал алдсан байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлэв.
2026-03-25