Олон улсын холимог тулааны холбооны энэ оны шинэ чилсэн чансаагаар “Их засаг” их сургуулийн аюулгүй байдал, эрх зүйн ангийн оюутан, ОУХМ Б.Алтанчимэг залуу чуудын ангилалд VII байрт бичигджээ. “One team fighting center” клубийн тамирчин тэрбээр 2024 онд насанд хүрэгч дийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, залуучуудын ДАШТ-д оролцон тус бүр хүрэл медаль хүртэж, амжилтын гараагаа эхлүүлсэн бол дараа жил нь түрүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн чансааг энэ удаа Украин улсын тамирчин, Европ, дэлхийн аварга Мария Клейн сонирхог чийн түвшинд (16-0-0) дээд амжилт тогтоож хошуучилсан бол удаах байруудад Польшийн Юлия Глаз, Украины Яна Шелемба нар жагссан байна.