Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан уржигдар болж, хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах шүдлэн насны морийг 132 см гэснийг 133, даага насыг 127 см байсныг 128 см гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцогчдын 76.5 хувь дэмжжээ.
Мөн эл хуралдааны үеэр тус хорооны 2026 оны төсвийг эцэслэн батлах талаар болон салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Э.Сондор