Аялал жуулчлалын хөгжлийг бүс чилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулч лалын бүс болгон батлаад буй. Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд зургаан хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг салбарын яамнаас мэдээллээ. Энэхүү зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, агаарын тээвэр болон жуулчин тээвэрлэх хэрэгсэл гэсэн чиглэлээр олгох аж.
Зээлийн зориулалтаас шалтгаалж үндсэн төлбөрөөс 12-76 сар хүртэлх хугацаанд чөлөөлөх бол агаарын тээврийн хэрэгслээс бусад чиглэлд зээл ол гох дээд хэмжээ нь долоон тэрбум төг рөг байх гэнэ. Энэ онд нийт 250 тэрбум төгрөгийн зээл олгохоор тооцоолж, хүүгийн дэмжлэгт зориулж 13 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ. 2025 онд Монгол Улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бү тээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Засгийн газар энэ онд нэг сая жуул чин хүлээн авах зорилт дэвшүүлээд буй.
Г.Сансар