Дэлхий нийтээр хүнсний барааны үнийн индекс хоёр дахь сардаа дараалан өссөнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлэв. Ойрх Дорнодын дайнтай холбоотойгоор эрчим хүч, ачаа тээврийн зардал нэмэгдсэнээр өнгөрсөн гуравдугаар сард дэлхий даяар хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ эрс өссөн талаар тэд тэмдэглэжээ. Тус байгууллагаас тооцоолон гаргадаг хүнсний барааны үнийн индекс өмнөх сараас гурван нэгжээр өсөж, дунджаар 128.5 болсон байна. Дээрх индекст ургамлын тос, элсэн чихрийн үнэ гол жин дарсан ч мах, сүү, сүүн бүтээгдэхүүн болон үр тарианыбүлэг мөн өндөр өсөлттэй гарчээ. Үүнээс өмнө буюу хоёрдугаар сард тус индекс сүүлийн таван сарын хугацаанданх удаа өссөн үзүүлэлттэй гарч байв.
Хүнсний бараа, бүтээгдэхүүний индекс нь жижиглэнгийн үнээс илүүтэй түүхий эдийн өртгийг хянадаг аж. Хэдий тийм боловч дайны улмаас эрчим хүч, тээврийн зардал, бордооны үнэ өсөж, Ормузын хоолойгоордамжих үр тариа болон бусад түүхий эдийн тээвэрлэлттасалдсан нь цаашид ч хүнсний инфляц удаан хугацаанд үргэлжилж магадгүйг харуулж байна гэж шинжээчид онцолжээ.
Манай улсын хувьд гуравдугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 5.6, өмнөх долоо хоногоос нэг хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлээд буй. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс хонь, үхрийн мах болон дотоодын төмсний дундаж үнэ өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 1.7-3.1 хувиар нэмэгдсэн нь дээрх өсөлтөд жин дарсан байна.
Г.Сансар