Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга З.Оргилд хахууль өгөхийг завдсан гэм буруутайд тооцон иргэн О.Туулгэрэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ял шийтгэлээ. О.Туулгэрэл нь “Мандухай” ХХК-ийн менежерээр ажилладаг бөгөөд аж ахуйн нэгждээ хамаарах зөрчлийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж, татвар төлөхгүйн тулд дээрх тасгийн дарга З.Оргилд 2025 оны арваннэгдүгээр сард 5500 ам.доллар буюу 20 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хахууль санал болгон албан өрөөнийх нь ширээн дээр тавьж явсан аж. Тэр даруйд нь З.Оргил АТГ-т болсон явдлыг мэдэгдсэн гэнэ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг хэргийг шуурхай шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёрдугаар сарын 12-нд хэлэлцсэн юм. Улмаар “Мандухай” ХХК-ийн менежер О.Туулгэрэлд нийтийн албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөхийг завдсан гэм буруутайд тооцож, гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэв.