Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё 14 дэх өдрөө болж, Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ. Тэрбээр Украины озеки Аонишикийд өвдөг шороодсон ч түүний ард шил дарсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн болон Котошохо нар унаснаар башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө тэргүүлэх болзлоо хангаж, дээд зиндаа дахь түрүүгээ гурав болгов. Түүний амжилт Монголын сү мочдын 104 дэх түрүү юм. Тэрбээр Эзэн хааны цомыг хүртэхдээ “Энэ башё үргэлжлэх хугацаанд бодогдож байсан зүйл бол миний охин “Аав аа, би банзай гэж хашхирмаар байна” гэсэн үг байлаа. Охиныхоо хүслийг биелүүлсэндээ маш их баяртай байна. Тиймээс би өөртөө урагшилна, болно гэж итгэсэн” хэмээн өгүүлсэн. Түүнээс өмнө Хакүхо М.Даваажаргал 45, Асашёорюү Д.Дагвадорж 25, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Харүмафүжи Д.Бямбадорж ес, Какирюү М.Ананд зургаа, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошёорюү С.Бямбасүрэн нар тус бүр хоёр, Кекүтэнхо Н.Цэвэгням, Ичиножёо А.Ичинноров нар тус бүр нэг түрүүлсэн юм.