Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

“Нийтийн тээврийн салбарыг корпорацын зарчимд шилжүүлнэ”

Нийтийн тээвэрт өмнө нь зөвхөн “Улаанбаатар смарт” картаар зорчдог байсан бол өнгөрсөн онд цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр иргэд нэмээд банкны карт, гар утасны аппликэйшнээр QR код уншуулах, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлдэг болсон. Ингэснээр салбарын орлого нэмэгдэж, 2024 онд 33 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол 2025 онд 56.7 тэрбум буюу 69 хувиар нэмэгдсэн байна.
2026-03-19

Богд уулын газрыг хууль бусаар олгосон БОАЖЯ-ны мэргэжилтнийг шүүхэд шилжүүллээ

Дэлхийн анхны дархан цаазат Богд хан уулын амнуудад эрх мэдэлтнүүд дур зоргоороо газар олгосноос өдгөө орон сууцын хорооллуудаар дүүрчхээд буй билээ. Ингэж дураараа газар олгосон албан тушаалтнуудаас хариуцлага хүлээсэн хүн маш цөөн. Тэгвэл эл ууланд газар олгосон нэгэн албан тушаалтны хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд байна.
2026-03-19

Цагдан хорих 28 байр өмгөөлөгчийн уулзалтын өрөөтэй болжээ

Цагдан хорих 28 байр өмгөөлөгчийн уулзалтын өрөөтэй болжээ
2026-03-18

“Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хууль зөрчсөн байж болзошгүй”

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-нд үүсээд буй нөхцөл байдлын талаар тус зөвлөлийн гишүүн Б.Баяраа хэвлэлийн бага хурал хийлээ. Хуульд зааснаар үндэсний зөвлөлийн бү­ рэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж үйлдвэрчний эвлэлээс гурав, ажил олгогчийг төлөөлж гурав, Засгийн газрыг төлөөлж санхүү, хууль зүй болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайд нар багтдаг.
2026-03-18

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гүйцэтгэл 8.3 хувьтай байна

Олон улсын ойн өдөр энэ сарын 21-нд тохионо. Уг өдрийг угтан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар болон бусад холбогдох байгууллага хамтран сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, өртөөчилсөн аялал, урт хугацааны аян зохион байгуулж буй. Эдгээрийн нэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдлийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг юм.
2026-03-18

Гэмт хэрэг хийсэн хүүхдийг насанд хүрсэн хойно нь ял эдлүүлэх санал гаргав

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээтэй холбоотой зохицуулалтын хэрэгжилтийн талаар Боловсролын яам, ХЗДХЯ, ЦЕГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ) зэргийн мэдээлэл, саналыг сонслоо.
2026-03-18

“Эр хүн бүр эрүүл биетэй, саруул ухаантай, эв эеэ эрхэмлэдэг байгаасай”

“Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ болж буй тус чуулганаар тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцсэнээс гадна эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулах санал, санаачилгууд гаргаснаараа онцлогтой.
2026-03-18

16 аймгийн 435.4 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн голомт илэрчээ

Ойн газраас ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааг 16 аймгийн 137 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг хамруулан нийт 2.8 сая га талбайд хийсэн тайлангаа өчигдөр танилцууллаа. Уг судалгааны дүнгээр 2025 онд эдгээр газар нутгийн 435.4 мянган га талбайд нь ойн хөнөөлт шавжийн голомт илэрсэн байна. Үүнээс 292.9 мянган га талбайд устгал зайлшгүй хийх шаардлагатайг тогтоож. Энэ дагуу улсын төсвийн хөрөнгөөр 247.3 мянган га талбайд тэмцлийн ажил хийсэн гэнэ.
2026-03-18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.18/ хуралдаан үргэлжилж байна
2026-03-18

Эдийн засгийн өсөлт 5.5 хувь хүртэл саарах төлөвтэй байна

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд долоон хувьтай байсан бол өнгөрсөн жил 6.6 ор­ чимд хадгалагдсан бөгөөд үүнд малын тоо толгой нэмэгдэж, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ. Түүнчлэн манай улсын экспортын орлогын хэмжээ 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрч, тэр дундаа аялал жуулчлалын салбарын орлого 700 сая ам.долларын босго давсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.
2026-03-18

Хордлогын үед шингэн сэлбэх давсны уусмал ууж, ходоодоо угаалгаарай

Урин дулааны улиралд хөрсний бохирдол ихэсдэгтэй холбоотой хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний дуудлага нэмэгддэг тул Халдварт өвчин судлалын үндэсний төв(ХӨСҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Лхагвасүрэн дараах зөвлөгөөг өгөв. Тэрбээр “Хоолны хордлого нь эмгэг төрөгч болон, нян, вирусний шалтгаантай бохирлогдсон хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотой үүсдэг ходоод, гэдэсний үрэвсэл болон хордлогын хам шинжээр илэрдэг.
2026-03-17

Сүүлийн таван жилд гэмт хэргийн улмаас 12 026 хүүхэд хохирчээ

Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчлэн баталсны дагуу төрийн бүх байгууллага хүү­хэд хамгааллыг хэрэгжүүлэх, дэмжих чиг үүрэгтэй болсон. Гэсэн ч шат шатандаа буюу эрүүл мэнд, боловсролын салбараас өгсүүлээд гэр бүлийн ор­чинд ч уг хуулийн наад захын зүйл, заал­тууд хэ­рэг­жихгүй, хүүхдүүд олон мянгаараа хүчир­хий­лэл, гэмт хэргийн золиос болсоор байгааг Цагдаагийн ерөнхий газраас нэгтгэсэн судал­гаагаар ил болгов.
2026-03-17

Оюуны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хуульчид хэлэлцэх нь

Монголын хуульчдын холбоо Хансс Зайделийн сайн, ХЭҮК-той хамтран “Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Хуульчдын ордонд 09.00-13.00 цагт зохион байгуулах гэнэ. Манай улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, тэдний сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, үр шимээс нь хүртэх зэрэг эрхээ бусдын адил тэгш эдлэх боломжийг хангах үүрэг хүлээсэн билээ.
2026-03-17

Хөвсгөл нуурын гүн дэх хог хаягдлын байршлыг тогтооно гэв

Монгол Улсын Далайн захиргаанаас SMART-C CL/LP төслийг 2023 оноос олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн билээ. Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээ болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд уг төсөл чиглэж буй юм. Тэгвэл уг төслийн хүрээнд Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажиллахаар болжээ.
2026-03-17

“ТМК Энержи” өдөрт 1000 шоо метр хий олборлож байна

“ТМК Энержи” компанийн Гурвантэс XXXV төслийн хүрээнд олборлож буй нүүрсний давхаргын метан хийн үйлд­вэрлэл шинэ дээд түвшинд хүрч, өдөрт 1000 шоо мет­рээс давжээ. Энэ нь 2026 оны хоёрдугаар сарын түвш­нээс ойролцоогоор хоёр дахин өссөн үзүү­лэлт болж байна.
2026-03-17

Хоршооны зээлийг хэрэглээнд ашигласан тохиолдол их байгаа тул хяналт шалгалт хийнэ гэв

Шадар сайд Х.Ганхуяг Шинэ хоршоо хөдөлгөөн болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө.
2026-03-17

Авто замын трасст өртөж буй 56 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэв

Засгийн газрын 2022 оны 476 дугаар тог­тоолоор “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто зам­тай холбох аж­лыг эрчим­жүүлэхийг төр захиргааны байгууллагад үүрэг бол­госон. Үүний хү­рээнд Богд­хан уулын дар­хан цаазат газ­рын Хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч иргэн, хуу­лийн этгээдэд хан­дан мэдэгдэл гаргажээ.
2026-03-17

Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь

Орон сууцын санхүүжилтийн банкны тухай болон Орон сууц­жуу­лал­тын тухай анх­дагч хуулийн төс­лийн хэлэл­цүүлгийг Мон­гол­банк, Хот бай­гуулалт, барилга, орон сууц­жуу­лал­тын яамнаас хамтран зохион байгуулж, арил­жааны банкууд, холбог­дох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн болон олон улсын шин­жээч­дийн тө­лөө­лөл орол­цов. Өнгөрсөн 10 гаруй жи­лийн ху­га­цаанд Монголбанк, Засгийн газартай хам­тарч орон сууцын ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хуга­цаанд 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр нийт 140 гаруй мянган өрх орон сууцтай болжээ.
2026-03-17