Шадар сайд Х.Ганхуяг Шинэ хоршоо хөдөлгөөн болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Одоогоор Шинэ хоршоо хөдөлгөөний хувьд хүндэрсэн зээл байхгүй бөгөөд арилжааны банкуудаар зээлүүд хэвийн олгогдож байна. Ингэхдээ үржлийн мал худалдаж авах, тэжээлийн ургамал худалдаж авах, түүхий эдийн агуулах зоорь барих зэрэг үндсэн шаардлагуудад нийцүүлж нийтдээ 894 тэрбумын зээл олгогдсоноос 10578 малчин, ААН хамрагдсанаас 119 тэрбум нь эргэн төлөгдсөн байна. Хоршооноос зээл авсан иргэдээс зээлийн эргэн төлөлтийн байдлаар санал асуулга явуулсан. Уг зээлийг түр хугацаанд зогсоож, дахин шинээр зээл олгохгүй. Хоршооны зээлийг хэрэглээнд ашигласан тохиолдол их байгаа тул хяналт шалгалтыг эхлүүлж байгаа. Урьдчилсан байдлаар нийт зээлийн 20 хувийг хэрэглээнд зарцуулсан гэж таамаглаж байна. Би 11 аймгаар явахдаа олон хоршооны үйл ажиллагаатай танилцсан. Сайн ажиллаж буй хоршоод байна. Хоршоодын хувь нэмрээр махны экспорт өссөн ч хэрэглээний зээлийг төр дэмжиж болохгүй” гэх мэдээллийг өглөө.