Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-нд үүсээд буй нөхцөл байдлын талаар тус зөвлөлийн гишүүн Б.Баяраа хэвлэлийн бага хурал хийлээ. Хуульд зааснаар үндэсний зөвлөлийн бү рэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж үйлдвэрчний эвлэлээс гурав, ажил олгогчийг төлөөлж гурав, Засгийн газрыг төлөөлж санхүү, хууль зүй болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайд нар багтдаг. Эдгээрийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос нээлттэй сонгон шалгаруулж, зургаан жилийн хугацаатай томилдог байна. Гэвч сүүлийн үед МҮЭХ-ны зүгээс үндэсний зөвлөлийн гишүү дийг бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад үндэслэлгүйгээр эргүүлэн татах, оронд нь өөр хүмүүсийг томилох оролдлого гаргаж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Б.Баяраа “УИХ-аас зургаан жилийн бүрэн эрх олгосон байхад МҮЭХ-ны удирдлагууд хувь хүний сонгох, сонгогдох эрхэд халдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн, эсвэл үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд эргүүлэн татах үндэслэл болдог ч тэгээгүй байхад нас, хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаа нь Үндсэн хууль болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцыг зөрчиж буй хэрэг юм. Хэрэв эл хууль бус үйлдлээ зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад хандана” гэлээ.