Тэтгэврийн зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулна
Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээлийн асуудлаар гишүүн С.Эрдэнэбатын Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцсэн байна. Тэтгэврийн зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, хэмжээнд нь хязгаар тавихгүй байх зэрэг чиглэлийг УИХ-аас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанканд чиглэл өгсөн. Үүнийг хэрхэн хэрэгжүүлж буйг дээрх гишүүн асуусан аж.
2025-12-03
АИ-92 автобензиний нөөц 5460 тонн байна
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 443 вагон байна. Үүнээс 333 вагон буюу 20 мянган тонн дизель түлш, 91 вагон буюу 5460 тонн Аи-92 автобензин байна.
2025-12-03
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг олон салбарт хэрэгжүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Литэй өчигдөр уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэд нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог бэхжүүлэх талаар, тэр дундаа хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн талаар хэлэлцсэн юм. Ноос, ноолуур, зочлох үйлчилгээний салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг өсгөх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулахад уг төслийн зорилго чиглэж буй аж.
2025-12-03
Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг цахимаар шилжүүлэх нь
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн буюу нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсныг Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Ингэснээр “И-монголиа” системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээн, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломж бүрджээ.
2025-12-03
“Худалдаа, хөгжлийн банк”-ны барилга Занабазарын нэрэмжит музейд эрсдэл учруулж буй ч шүүх үл ойшоов
Чингэлтэй дүүргийн нутаг, Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дэргэд “Худалдаа, хөгжлийн банк”ныхан хуучин байраа нурааж, шинээр 28 давхар барилга 2018 оноос барьж эхэлсэн. Энэ нь түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд хадгалдаг музейн, 100 гаруй жилийн “настай” барилгад сөрөг нөлөө учруулж байгаа аж. Тиймээс тус музейнхэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж, “Худалдаа, хөгжлийн банк”-нд олгосон ба рилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуу лахаар ханджээ.
2025-12-03
Малчдын хүүхэд сургуульд сурахын тулд амьдрах орчноо бүхэлд нь өөрчилж байна гэв
Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал, амьдралын хэв маягийн харилцан хамаарал, уялдаа холбоог илрүүлэх зорилго бүхий төслийг Монгол Улсын боловсролын их сургуулийнхан хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд “Малчин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүүдийн оролцоо, хандлага” судалгаа явуулж, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн есөн сумын 255 эцэг, эхийг хамруулсан байна. Эл судалгаагаар малчдын 6-7 настай хүүхдийн амьдарч буй орчин, нөхцөлийг ээжтэйгээ хамт суурин газарт шилжин суурьшсан, төрөл садан, ах, эгч, эсвэл эмээ, өвөөтэйгөө болон дотуур байранд амьдардаг гэсэн гурван бүлгээр ангилжээ.
2025-12-03
33 сурах бичгийг онлайн болгов
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Багануураас бусад дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн хичээлийг энэ сарын 5-ны өдрийг дуустал цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэ хугацаанд хүүхдүүд хичээлээ цахимаар үзэх бөгөөд сурах бичгүүдийг ч онлайнаар унших боломжтой болгожээ. Тодруулбал, “E-SUR” платформд I-V ангийн нийт 33 сурах бичгийг цахимжуулсан байна.
2025-12-02
Нюрнбергийн шүүх ажиллагаа
Нацистын гол гэмт хэрэгтнүүд, нацизмын үзэл суртал, түүний СС, СД, Гестапо гэх байгууллагуудыг ялласан Нюрнбергийн шүүн таслах ажиллагааны гол хурал 80 жилийн өмнө, 1945 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус хотын Шүүхийн ордонд эхэлсэн байдаг. Энэ үйл явцын үед Ард түмнүүдийн шүүхийн ажилд ЗХУ ямар хувь нэмэр оруулсан, өчигдөрхөн холбоотон байгсдын хооронд ямар санал зөрөлдөөн гарсан талаар цухас өгүүлье.
2025-12-02
Аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 62 нь объектын гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Мөн геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл, шар усны үертэй холбоотой дуудлага, мэдээлэл тус бүр нэг бүртгэгджээ.
2025-12-02
Төрийн албанд хууль бус томилгоо их байна гэв
Мөн УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт, эдгээр хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсгийнхэн бүлгийнхээ хуралд мэдээлэл өгчээ.
2025-12-02