Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Засварын газрын вьетнам ажилчдыг зодож дээрэмджээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дунд Дарь эхийн зам дагуу үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт ажилладаг гадаадын иргэдэд халдаж, дээрэмджээ. Вьетнам иргэдийн ажилладаг уг засварын газарт энэ сарын 17-ны үдэш гурван залуу ороод засварчдыг зодож, орлогын хоёр сая төгрөгийг нь дээрэмдээд зогсохгүй засаж байсан хоёр ч машины цонх, салхины шилийг хагалан зугтсан байна.
14 цаг 37 мин

Дорноговийн Засаг даргыг хандив нэрээр мөнгө авсан хэмээн шалгаж байна 

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу мөрдөн шалгаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Авлигын асуудлаар баривчилжээ” хэмээн өчигдөр нийтэлсэн байв. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр О.Батжаргалыг хараахан баривчилж саатуулаагүй гэнэ.
15 цаг 7 мин

Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлнэ.
15 цаг 16 мин

Мастеруудын УАШТ-д түрүүлсэн багууд аваргын цом гардлаа 

Волейболын ахмад мастеруудын УАШТ “V-court” болон “T-court” спорт зааланд зургаан өдөр үргэлж, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн 35-42 насны ангилалд У.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, Э.Мөнхсайхан ахлагчтай “Эрдэнэт” багийнхан аваргын төлөө Д.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, Ц.Отгонзориг ахлагчтай “Quality”-гийн тоглогчдыг хожиж түрүүлээ.
15 цаг 37 мин

“Арьс, шир-баялаг” хөтөлбөрийн хүрээнд бодын 2240 шир, богийн 5000 нэхий бэлтгэжээ 

ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Арьс шир-баялаг” хөтөлбөрийн нэг сарын хэрэгжилт, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр хэлэлцлээ.
16 цаг 7 мин

Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар Азийн тэмцээнд мөнгөн медаль хүртэв 

Энэтхэгийн Дехрадун хотод зохион байгуулж буй “Азийн нээлттэй шорт трек, тэшүүрийн цом-2026” аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад Монголын 11 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн долоон насны ангилалд 14 улсын 272 тамирчинтай өрсөлдөж байна.
16 цаг 37 мин

БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт саарч, хэрэглээ, үйлдвэрлэлийн өсөлт сулрав 

Хятадын эдийн засаг, жижиглэн худалдааны өсөлт энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн суларлаа. Тус улсын бодлого боловсруулагчид цаг агаарын эрс тэс үзэгдэл гаарч, дотоодын эрэлт тааруу байгаа нь үүнд голчлон нөлөөлсөн хэмээн тайлбарласан аж. Өнгөрсөн долоодугаар сард Хятадын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувиар өссөн ч нийт дүнгээр сүүлийн гурван сард анх удаагаа саарсан байна.
17 цаг 7 мин

“Мета” компани 1.4 их наяд ам.доллароор торгуулж болзошгүй нь 

“Мета” компани ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Фэйсбүүк”, “Инстаграм”-ын хяналтгүй хэрэглээг дэмжиж, залуу үеийнхнийг сэтгэл гутрал, амиа хорлоход хүргэсэн, хувийн мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэх агуулгатай нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт эхэллээ.
17 цаг 37 мин

АИ-92 бензин 42 вагон орж ирсэн гэв

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар шатахууны шуурхай штабаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92, 282 вагон дизелийн түлш, 10 вагон онгоцны түлш замдаа явж байгаа гэв. Өчигдөр буюу наймдугаар сарын 20-21-ны хооронд Сүхбаатар өртөөгөөр нийт 138 вагон, 8,463 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ.
17 цаг 38 мин

Цаг уурын чадавх бэхжүүлэх төслийг хэрэгжүүлнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлгийн үеэр Азийн хөгжлийн банк хөдөө аж ахуйн салбарт 1.9 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь цаг уурын урьдчилан тооцоолох, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг сайжруулах замаар хөдөө аж ахуйн эрсдэлийг бууруулах зорилготой. 
18 цаг 7 мин

“Монголын ногоон санхүүгийн корпорац” байгууллаа 

Манай улсын банк санхүүгийн салбарынхан олон улсын байгууллагуудтай хамтран Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болж буй “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум”-ын үеэр ногоон санхүүгийн корпорац байгуулснаа зарлалаа. Тодруулбал, Хөгжлийн банк, “Хасбанк”, Зээлийн батлан даалтын сангийнхан Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Уур амьсгалын ногоон сантай хамтран үүнийг байгуулжээ. 
18 цаг 37 мин

Харааны бэрхшээлтэй иргэд Т.Аубакир сайдыг огцруулахыг шаардлаа 

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 106.2 мянган иргэн байгаагаас 11.1 мянга нь харааны бэрхшээлтэй аж. Тэд ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэн, Тусгаар тогтнолын ордны гаднах талбайд өчигдөр тайван жагсаал зохион байгуулсан юм.
19 цаг 7 мин

Он гарснаас хойш 30 194 эх амаржсан бол 10 мянга гаруй хүн нас баржээ

194 эмэгтэй амаржиж, 30 471 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс төрөлт 3.9 хувиар буурч, 2020 оныхоос 14 147-гоор цөөрсөн үзүүлэлт юм. Мөн эхийн эндэгдлийн зургаа, нялхсын 827 тохиолдол бүртгэгдэж, тав хүртэлх насны 463 хүүхэд нас барсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт тэмдэглэжээ.
19 цаг 37 мин

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож буй.
20 цаг 5 мин

Шороон шуурганаас үүдэлтэй хохирол эрс нэмэгдэв 

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2025-2034 оныг “Элсэн болон шороон шуургатай тэмцэх 10 жил” болгон зарлаад буй. Үүний хүрээнд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр Монгол, Хятад, Япон, БНСУ дөрвөн талт хамтын ажиллагааг эхлүүллээ.
20 цаг 7 мин

Төсвийн зардлыг 1.4 их наядаар хэмнэж, үнийн өсөлтийн эсрэг зарцуулна

Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэнд­сайхан, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар мэдээлэл хийв. Дэлхийн геополитикийн байдал, дайн, зөрчилдөөний нөлөө манай улсад ч мөн тусаж, шатахуунаас эхлээд хомсдол үүсэж, инфляц, үнийн өсөлт эрчимжиж буй.
21 цаг 37 мин

Трамп дээр туссан дайны сүүдэр 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трам­пын рейтинг 33 хувь хүрч унасан нь Ца­гаан ордонд буцаж ирснээс нь хойших хамгийн доод үзүүлэлт гэнэ. Энэ сарын 17-нд “Reuters”-ийн явуулсан санал асуул­гаар түүнд оролцсон хүмүүсийн ердөө 33 хувь нь Трампын үйл ажил­лагааг дэмжсэн байв. Энэ үзүүлэлт наймдугаар сарын эхээр 35 хувь байсан аж.
Уржигдар 16 цаг 00 мин

Таван удаа “тахим өгч”, хоёр удаа ялав 

Замби улсын Ерөнхийлөгч Хакаинде Хичилема энэ сарын18-нд болсон сонгуульд ялж, таван жилийн хугацаагаар дахин сонгогдов. Өрсөлдөгчдөөс 50 хувийн босго давсан санал авсаныг нь ялсанд тооцдог юм байна. Тиймээс Хичилема 61.4 хувийн санал авс­наар хоёр дахиа санал хураалгах шаардлага гарсангүй. 
Уржигдар 15 цаг 30 мин