Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв гарлаа
2024 оны 11 дүгээр сарын 01-10-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв: 11 дүгээр сарын 02-03-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2024-11-01
Томуу, томуу төст өвчний 4-5 төрлийн вирусний идэвхжил өндөрсжээ
Томууны улирал аравдугаар сарын 1-нээс эхэлж, халдвар арваннэгдүгээр сараас нэмэгддэг. Харин 12-1 дүгээр сард томууны дэгдэлт оргил үедээ хүрдэг юм. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн нийт үзлэгийн таван хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ.
2024-11-01
Монгол Улс жилд 4000 тонн жимс хураан авдгийн 92 хувь нь чацаргана
Монгол Улсад жимс, жимсгэнийн тариалан үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтан Монголын жимс, жимсгэнийн холбоо, Олон улсын чацарганын холбоо хамтран Улаанбаатар хотод өчигдөр “Азийн жимс, жимсгэнэ-2024” хурал зохион байгуулав. Энэхүү олон улсын хуралд дотоодын эрдэмтэн, судлаачид, тариалан эрхлэгчдээс гадна Орос, Хятад, Казахстан, Латви, Пакистан зэрэг орны 40 гаруй төлөөлөгч оролцлоо.
2024-11-01
88 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй, үйлдвэрийн бүсэд 7596, нийт 88 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлэв.
2024-10-31
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэв
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буй. Тус хууль нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх, эрх чөлөөг хамгаалан зохицуулах үүрэг бүхий өндөр хүлээлттэй. Гэвч олон жилийн турш гацаанд байж ирсэн тул энэ удаад томоохон ач холбогдол өгч, батлуулахын төлөө ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр ирсэн. Тиймдээ ч хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн баталж, Ахлагчаар нь ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ажиллаж байна.
2024-10-31
Хүүхдүүдийн 80 хувь нь үзэг барих зөв арга барилд суралцав
Бага ангийн хүүхдийг анхлан бичүүлж сургахдаа үзэг, балаас гадна харандаа хэрэглэдэг туршлага олон улсад түгээмэл. Тухайлбал, боловсролоороо дэлхийд тэргүүлж буй Финланд улс харандаагаар бичих нь хүүхдэд алдаагаа арилгах боломж олгож, улмаар сурагчдад үүсэх стрессийг бууруулдаг гэж үздэг. Тэгвэл манай улс ч олон улсын эл жишгийн дагуу энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдыг анхлан харандаагаар бичүүж эхэлсэн юм. Харин үсэг үзэж эхлэнгүүт балаар бичүүлж буй.
2024-10-31
“Мон-Алтиус” багийнхан оюутны ДАШТ-д оролцоно
Өмнөд хөршийн Жоушань хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон Азийн зургаа дахь удаагийн АШТ-ий 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголоос “Мон-Алтиус” багийнхан мөнгөн медаль хүртэж, дэлхийн оюутны ДАШТ-д оролцох урилга хүлээн авсан. Олон улсын оюутны спортын холбооны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Шиамен хотод ирэх сарын 22-нд эхэлнэ.
2024-10-31
Х.Тэргэл “JDC advanced tour-2025”-д оролцох эрх гардлаа
Монголын дартсын өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга, “JDC world darts cup-2022”, “The capital open 2024” тэмцээний тус бүр хүрэл медальт, “Уужим од” ХХК, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл “JDC advanced tour 2024”-т өрсөлдөж, дэлхийн шилдэг 32 тамирчнаас чансаагаараа эхний 10 байрт жагссан.
2024-10-31
Гүүрэн гарцуудаа хэзээ арчилж тордох юм бэ
Явган хүнд зориулсан хэд хэдэн гүүрэн гарц нийслэлд бий. Тэдгээрийг ихэвчлэн иргэд олноор зорчдог хэсэгт байгуулсан билээ. Гол үүрэг нь иргэдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж бүрдүүлэх юм. Гэвч Улаанбаатарт стандартын дагуу барьсан гүүрэн гарц байна уу гэдэг нь эргэлзээтэй.
2024-10-31
Монгол Улсын шүүхийн индекс 1.28 оноогоор ахилаа
Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны 2023 оны тайланг “Нээлттэй нийгэм форум”-аас өчигдөр танилцуулав. Эл судалгаа нь шүүхийн дүн мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдгээрээ онцлог. 100 оноогоор хэмжигддэг шүүхийн индексээр манай улс 2023 онд 53.22 оноо авчээ. Энэ нь 2021 оны дүнгээс 1.28 оноогоор ахисан үзүүлэлт юм байна. Индексийн үзүүлэлтийг дараах шалгуураар хэмждэг аж.
2024-10-31
Архангай аймагт сурагчдыг үнэгүй аялуулж эхэлжээ
Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Malchin” амралтын газрынхан бие даалтын хоногоор нь сурагчдыг үнэгүй аялуулж байна. Тус амралтын газар нь аймгийн төв буюу Эрдэнэбулган сумын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд амьтадтай танилцах хүсэлтэй хүүхдүүдийг автобусаар үнэгүй зорчуулж буй гэнэ. Ингээд малчин айлд нэг өдрийг өнгөрүүлэх боломж олгох юм байна.
2024-10-30
Амьд ертөнц “үхэж” байна
Монгол Улс биологийн олон янз байдлын үзүүлэлтээр баялаг орны тоонд багтдаг. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хэмжээнд тоо толгой нь эрс цөөрсөн, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар устаж болзошгүй, эмзэг ангилалд багтсан ховор, нэн ховор амьтдын өлгий нутаг гэгддэг.
2024-10-30
УИХ-ын хяналтын сонсголд хохирогчдын эрхийг сэргээх санал танилцуулна
УИХ-аас “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хяналтын сонсголыг ирэх сарын 20-нд зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболд “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” НҮТББ-ын төлөөлөлтэй санал солилцжээ.
2024-10-30
Есөн сарын хугацаанд 83 явган зорчигч нас баржээ
Энэ оны эхний есөн сарын байдлаар зам, тээврийн 21 485 осол бүртгэгджээ. Эл хугацаанд явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж, 83 явган зорчигч нас барж, 1445 хүн гэмтсэн талаар ТЦА-наас өчигдөр мэдээлэв. Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож, осолд өртсөн 172 тохиолдол бүртгэгджээ. Ослын улмаас хоёр хүн нас барж, 170 хүн гэмтсэн байна.
2024-10-30