Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-аас “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу мэргэжлийн бүлгийн хуралдааныг 2010 оны 2-р сарын 4-ны өдөр зарласан байна.
Хуралдаан 2010 оны 2-р сарын 4 -ны Пүрэв гаригийн 09.30 цагт Төрийн ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах “Иргэний Танхим”-д эхэлнэ.
Нээлттэй хэлэлцүүлэгийн хуралдаанд оролцох мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид 2010 оны 2-р сарын 2-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд “Иргэний Танхим”-ын утас, факс, цахим шуудангаар бүртгүүлэнэ.
Та дээрхи мэдээлэлтэй холбоотойгоор илүү ихийг мэдэхийг хүсвэл www.president.mn сайтаас авна уу.