Олон улсын цөмийн энергийн агентлагийн гишүүд хоорондын үйл ажиллагаа зохицуулахын тулд найман бүсэд хуваан ангилдаг юм байна. Манай орон энэ найман бүсэд Хятад, Солонгос, Вьетнам, Камбож, Пиллипин улсын хамт Алс Дорнодын бүсэд харъяалагддаг байна. Энэ жил энэ бүлгийн даргаар Монгол улсыг сонгосон байна. Энэ сонгуульт хугацаа нь нэг жил байдаг бөгөөд бүлгээ төлөөлөн олон улсын цөмийн энергийн агентлагийн удирдлага болон бусад бүлгүүдтэй холбогдон сонгуултай холбогдолтой асуудлуудыг зохицуулдаг байна.