Нийслэлийн өмчийн газар энэ сарын 22-ноос өөрийн өмчид байх ёстой бүх байгууллага, үйлдвэрийг тоолж, өнгөрсөн оны гэрээний биелэлтийг дүгнэх сарын аян зохион байгуулна. Энэ аяны хүрээнд төсөвт байгууллагууд өнгөрсөн онд худалдаж авсан болон хандив тусламжийн хөрөнгийг нийслэлийн өмчид тусгасан эсэх, нягтлан бодох бүртгэл нь ном журмын дагуу явагдаж байгааг хянах юм. Нийслэлийн хэмжээнд 547 төсөвт байгууллага, улсын 54 үйлдвэрийн газар бүртгэлтэй байдаг байна.