АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүдийн дунд явуулсан урьдчилсан санал хураалтаар 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Рон Полын нэрийг дэвшүүлэхээр болсон тухай АР мэдээллээ. Пол одоо Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн юм. 1988 онд тэрбээр Либератар намаас ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байжээ. 2008 оны сонгуулийн өмнө Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн боловч Жон Маккейнд ялагдсан байна. Рон Пол Иракаас Америкийн цэргийг бүрэн гаргах, мөн АНУ-ыг НҮБ, НАТО-гоос гаргах, холбооны нөөцийн санг устгах болон эдийн засгийг зохицуулахад чиглэсэн төрийн оролцоог хязгаарлахын төлөө байдаг юм.