ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ, ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ, ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ гэдэг нь бүгд ялгаатай ойлголт атал хүмүүс эдгээрийг хольж, самуурдаг аж. Эдгээрийг дорх байдлаар тодорхойлжээ.
ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ гэдэг нь тухайн үндэстэн төрөө байгуулж, хамгаалан бэхжүүлэхтэй холбоотой улс төрийн хөтөлбөр, нийгмийн хөдөлгөөн юм.
ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ гэдэг нь төрөлх нутгаа хайрлах хайр.
ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ бол өөрөөсөө ялгаатай харийн буюу үл танигдахуйгаас хэт айх үзэн ядалтын сэтгэл юм.