А.Баатарцогт 1957 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1975 онд дунд сургууль , 1975-1980 онд Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, 1988-1991 онд Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи, Москва хотноо цэргийн дээд курс, Англи Улсад хэлний курс тус тус төгссөн. Оператив-тактикийн цэргийн командын мэргэжилтэй. Хошууч генерал цолтой. Мөн 1980-1985 онд хилийн дугаар ангид хилийн албаны тасгийн туслах, тасгийн дарга, 1985-1988 онд Хилийн ба ДЦУЕГ-ын штабт чиглэлийн дарга, тасгийн дарга, штабын дарга, 1991-1998 онд УАБХЕГ-ын Хилийн цэргийн штабт ахлах офицер, хэлтсийн дарга
- 1998-2004 онд Москва дахь ЭСЯ-нд хилийн албаны төлөөлөгч, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2004-2009 онд Хил хамгаалах ерөнхий газарт дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан. Төрийн албанд 29 жил, Дипломат албанд 6 жил ажилласан юм.