Манай улс энэ оны арваннэгдүгээр сард Швейцарийн Женев хотод хүний эрхийнхээ талаар тайлан тавих гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Хавай их сургуулийн багш Жошва Купер Монголд иржээ. Тэрээр Женев хотноо болох хүний эрхийн илтгэлд хувь хүн, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч, ТББ-ууд хэрхэн оролцох талаар сургалт явуулж байгаа юм. Энэ илтгэлд хүн бүр эрхийнхээ талаар санал сэтгэгдлээ бичих хэрэгтэй гэнэ.