АНУ-ын “General Motors” компани Хойд Америкт борлуулсан 1.3 сая суудлын машинаа эргүүлэн татах болсноо зарлав. Тус компанийн үйлдвэрлэсэн машины хурдны хайрцагт гэмтэл гарсны улмаас 14 осол гарчээ. Тиймээс тус компани “Chevrolet Cobalt”, “Pontaic G5”, “Pontaic Pursuit”, “Pontaic 4” загварын машинуудыг худалдаанаас буцаан татахаар болжээ.
Швейцарийн Женев хотод болсон автомашины шоуны үеэр “General Motors” компанийн захирал Боб Луц “Хурдны хайрцгийн эд ангийг “Toyoto” компанитай хамтран эзэмшдэг үйлдвэрт хийлгэсэн” гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Хурдны замын аюулг үй байдлыг хангах газар тус компанид үйлдвэрлэсэн машинтай холбоотой 1100 гом дол хү лээн авсныхаа дараа мөрдлөг явуулжээ.
Дээр дурдсан заг варуудыг “Gene ral Motors” компани 2005 оноос худалдаанд гаргаж 1.3 саяыг Канад, Мексик, АНУ-ын зах зээлд борлуулсан юм байна.