Монгол, Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Кубын ЭСЯ-тай хамтран энэ сарын 7-нд “Элит” төв дээр уулзалт хийхээр төлөвлөжээ. Уулзалтад Куба улсад сурч байсан эмэгтэйчүүд болон Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд энэ үеэр ардын урлагаа сурталчилсан тоглолт болно. Сонирхуулахад тус холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж “Нийгмийн зүтгэлтэн” есөн эмэгтэйг тодруулах юм байна.