“Анод” банкны Тамгын газрын дарга Л.Уламбаярыг шинэ жилийн өмнөхөн баримчилж 14 хоног Ганц худагийн урьдчилан хорих төвд саатуулаад батлан даалтад гаргасан нь багагүй хэл ам дагуулсан. Гэхдээ цагдаагийнхан түүнийг дахин хорьсон ч эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт батлан даалтад дахин гаргажээ. Гэхдээ “Анод” бакны удирдлагуудыг шалгах явц дуусаагүй бөгөөд санхүүгийн баримтыг шинжээч нар хянаж байна.