Ноолуур Говь компанийн эмэгтэй хүний ноолууран цамцнаас ч үнэтэй ханштай байна. 1кг түүхий ноолуур 20.000 мянга байсан бол одоо 2 дахин өсч 40.000 төгрөг болтлоо өслөө. Эмээлт захад хөдөөнөөс орж ирж буй ноолуурыг ченжүүд булаацалдан хэлсэн үнээр нь авч байна. Үүний гол шалтгаан нь цас зуд, цаг уурын бэрхшээлээс олж бүтээгдэхүүний хомсдол үүсч магадгүй гэсэн болгоомжлолтой холбон тайлбарлаж байна.