ОБЕГ-ын дарга асан, комиссар П. Дашийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, бусдын эд хөрөнгийг залилсан гэж буруутган шүүхээс 4 жил хорих ял оноож байсан удаатай.
АТГ-ынхан П. Дашийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой өөрөөр хэлбэл хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөх бололтой. П.Даш өөрийгөө гэм буруугүй цагаатгуулахыг хүсч байгаа бөгөөд энэ тухай хүсэлтээ ч холбогдох хууль хяналтын байгууллагад тавьжээ, ямартай ч түүнийг цагаатгах, өршөөх, хуриуцлага хүлээлгэх эсэх нь шүүх шийдэх нь.