Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл өвөлжилт, хаваржилт хүндэрэн Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Орхон зэрэг нийт долоон аймагт ажиллан, нөхцөл байдалтай танилцаж, малчи, иргэтэй уулзсан билээ. Энэхүү томилолтын дүнд, нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр авах арга хэмжээний жагсаалтыг Загийн газарт хүргүүлэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байгаа аж. Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН, АН-ын амласан 1,5 сая, нэг сая төгрөгийн амлалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал боловрсуулах ажлын хэсэг байгуулаж ажиллах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.