Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Европын орнуудаар албан айлчлал хийж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Унгар, Будапешт, Чехийн Прага, ОХУ-ын Эрхүү хотноо айлчлах юм.
Айлчлалын үеэр хотын дарга Г.Мөнхбаяр Будапешт хотын даргатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахын зэрэгцээ тус улсын онцгой байдлын удирдах газарт зочилон Будапешт хотын газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх системтэй танилцах аж.