Монгол Улсын Засгийн газрын www.open-government.mn вэб сайт, sanal@cabinet.gov.mn хаягаар иргэдийн саналыг авч байна. Энэ сайтаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлтэй танилцаж, саналаа өгөх боломж иргэдэд бүрдэж байна.
Засгийн газар долоо хоногийн лхагва гариг бүрт ээлжит хуралдаанаа хийдэг бөгөөд хуралдаанаас хоёр хоногийн өмнө хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулгын хамт тус сайтад байрлуулж байна.
Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудалтай танилцаж, саналаа өгнө үү гэж Засгийн газрын Хэвлэл мэдэээллийн албанаас мэдээллээ.