Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо өнгөрсөн амралтын өдрөөр хуралдаж, Зөвлөлдөх Хорооны гишүүнээр Б.Мөнхгэрэл, Ё.Цацралтуяа, тэргүүлэгчээр М.Галбадрах П.Галиндэв, ҮЗХ-ны гишүүнээр С.Гантулга, Г.Дэнзэн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Кёкүшюзан Д. Батбаяр нарыг тус тус сонгосон байна.
Мөн дүүргийн АН-ын дарга Л.Эрхэмбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдон намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Төлөөлөгчдийн олонх нь Л.Эрхэмбаярыг улираахыг дэмжсэн аж. Тус намын дүрмээр даргаа дөрвөн жилийн хугацаагаар сонгодог юм байна.