Уран бүтээлч Д.Отгонтөгс “Би нүүж байна” үзэсгэлэнгээ “Лхам” галерейд олны хүртээл болгож байна. Тэрбээр монгол түмний уламжлалт, бэлгэдлийн гүн утгат “Үйчүүр” тоглоомоос сэдэвлэн, сүү лийн арав гаруй жилийн турш хүмүүний амьдралын шилжилт хөдөлгөөн, хувь хүний бодит туршлагыг тусган бүтээлээ туурвиж байна. Энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан нүүдэл гэдэг нь зөвхөн газар зүйн байршил солих бус, цаг хугацаа, дурсамж, сэтгэл хөдлөлийн орон зайд тасралтгүй үргэлжлэх дотоод аялал болохыг харуулахыг зорьжээ.
Мөн тэрбээр нүүдэлчин соёлын үнэт өв “Үйчүүр”-ийн агуулгаар баяжуулсан эл үзэсгэлэнд саатаж, хүний амьдралын эргүүлэг, учрал тохиол, хамтын оршихуйн үнэ цэнийг мэдрэхийг урьж буй юм.
У.Сүрэн