Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурт зохион байгуулсан мөсний загасчлалын УАШТ-д Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгийн нийт 22 багийн 111 тамирчин оролцлоо. Энэ удаа тэмцээнийг ДАШТ-ий дүрмийн дагуу явуулж, өмнөх жилүүдийнхээс олон оролцогч өрсөлдсөн нь онцлог байв. Эхний өдөр “Номадс” багийнхан бусдыгаа хошуучилсан бол хоёр дахь өдрийн тэмцээнд “Хадран” клубийнхнээс Т.Эрдэнэчулуун 802, “Номадс”-ын А.Мөнхсайхан 1 кг 135 грамм алгана загас барьж, тусгай байрын шагнал болох “Бигфиш“ болон “Бадди шоп” дэлгүүрийн гарын бэлэг, батламжаар шагнуулав. Багийн дүнгээр “Номадс-40”, “Найзууд-2”, “Номадс” баг”, “Улаанбаатар”, “Алгана” клубийнхэн эхний таван байрт шалгарч, хувийн дүнгээр Б.Балхүү (“Найзууд”) алт, Г.Игор (“Хөх тул”) мөнгө, А.Мөнхсайхан (“Номадс” клуб) хүрэл медаль гардсан юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Э.Ууганбаатар, талбайн шүүгчээр Б.Мөнхжаргал, Э.Анар, Д.Батчулуун, М.Амарсанаа, Б.Амархүү, Л.Чинзориг, Э.Амарбаясгалан, шүүгчээр Д.Энхболд, Б.Эрдэнэ, онооны шүүгчээр улсын шүүгч Н.Чинбат нар ажиллажээ.