Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдоод байгаа Ц.Болд өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяртай үр дүнгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Таваншарын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 10,6 км, Таваншар-Толгойт чиглэлийн болон Нарангийн энгэрийн авто замуудад өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээс гадна хоёр ч хороонд хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн цогцолбор барина гээд өнөө жил тус дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлэхээр төлөвлөжээ.