Монгол Улсаас Украин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Адъяагийн Ганбаатар Украин Улсын Ерөнхийлөгч Виктор Януковичид энэ сарын 13-нд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд А.Ганбаатартай цуг өөр бусад 12 орны элчин сайднар ИЖБ-ээ барилаа.
Украин Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Майко Элчин сайд А.Ганбаатарыг ИЖБ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс дээд өндөр түвшинд харилцан айлчлал хийх, Монголд дипломат төлөөллөө бий болгож, бэхжүүлэх эрмэлзлээ украины тал уулзалтын үеэр цохон тэмдэглэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

