
Японы Кюсю арал дээр 7.1 болон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлтийн гол нөлөө нь 7-р сарын 28-ны Мягмар гарагийн өдрийн цагаар болжээ. Газар хөдлөлтөөс хойш хоёр цагийн дотор энэ бүс нутагт 27 удаа чичиргээ болсон байна. Хамгийн өндөр чичиргээ нь 6.1 магнитудын хүчтэй байсан бол хамгийн бага нь 2.1 магнитудын хүчтэй байв.
Газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алдаж, 20 гаруй хүн сураггүй болсныг тус улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдэгдэв. Мөн гал түймэр гарч, зам, гүүр эвдэрч, барилга нурж, цахилгаан эрчим хүчний тасалдал өргөн тархжээ.
Ялангуяа түүхийн дурсгалт газруудын хувь заяа онцгой анхаарал татаж байна. Газар хөдлөлтийн дараах эхний минутад орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кумамото хэмээх 15-р зууны хоёрдугаар хагаст баригдсан цайзын хананы нэг хэсэг нурсныг мэдээлэжээ.
Күмамото хотын Тээврийн товчооноос мэдээлснээр, трамвайн хөдөлгөөнийг хурдны хязгаарлалттайгаар дахин сэргээсэн боловч хэрэв дахин хүчтэй газар хөдөлбөл хөдөлгөөнийг дахин зогсооно гэдгийг анхааруулжээ.
Японы Цаг уурын агентлагын мэдээлснээр Кюсю арал дээр болсон газар хөдлөлтөөс хойш долоо хоногийн дотор Японы долоон баллын шаталбараар 7.0 хүртэлх чичиргээ үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулсан.
Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.