Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг хилээр гарахыг хориглосон, “Жаст”-ын хэрэг явдалтай холбоотойгоор түүнийг байцааж буй гэсэн мэдээлэл зарим сайтад гарчээ. Энэ талаар түүнтэй өөртэй нь холбогдож тодруулав.
-Та сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?
-Сайн. Сайн байна уу. Сайхан намаржиж байна аа. Намрын сайхан цагаар уул усандаа ойрхон, хөдөө явж байна даа.
-Таныг хилээр гаргахыг хориглосон тухай мэдээлэл нэг сайтад гарсан байна. Та мэдсэн үү?
-Мэдээгүй юм байна. Өөрөөс чинь л сонсож байна.
-Тэгэхээр хуулийн байгууллага Танд ямар нэг байдлаар хандсан, хориглолт хязгаарлалт хийх талаар мэдэгдсэн зүйл байхгүй гэсэн үг үү?
-Ташаа мэдээлэл байна. Надад холбогдуулж хуулийн хориглолт хийсэн зүйл огт байхгүй. Наадах чинь намрын улс төр эхэлж байгаагийн нэг дохио байлгүй дээ гэв.
Р.Оюунцэцэг