Турк улсад болж буй залуучуудын ДАШТий 11 тавилын дараа ИМ Юй Янгы (БНХАУ, 2662) 9.5, бүсгүйчүүдийг ЭИМ
А.Горячкина (ОХУ, 2418) 8.5 оноогоор тус тус тэргүүлж байгаа бол манай ФМ У.Насанжаргал (Эрч), ЭОУМ А.Энхтуул (Зууны шатар) нар 7, ЭФМ Б.Ану (Эрч) 4.5, ФДМ Э.Баасансүрэн (ХанАлтай) 3.5 оноотой явж байна. Тэмцээн хоёр тавилын дараа буюу энэ сарын 27-нд өндөрлөнө.
Энэ тэмцээнд дандаа олон улсын цолтнуудтай учраа тааран хүч үзэж буй У.Насанжаргал найм дахь тавилдаа эзэн орны шатарчинтай нүүхдээ шидэлт, зайлуулалт болон халхлалт зэрэг комбинацийн санаануудын комплекс гайхалтай тоглолтоор, зүйрлэж хэлбэл монгол шатрын “Уран бэрийн мад”-нд гардаг шиг ялалт байгуулсан өргийг сонирхоно уу.
.jpg)