Монгол Улс, АНУын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах”, “Ардчиллын стратеги зорилтыг хангах” талаарх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар өчигд өр гарын үсэг зурлаа. Уг нэмэлт, өөрчлөлтийн дагуу АНУ-аас манай улсад 5.1 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгож байгаа аж. Энэ үеэр Элчин сайд Кэмпбэлл “Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо хоёр орны Засгийн газар Ил тод байдлын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа бэхжиж буйн илрэл” гэв. Дээрх хөрөнгийг АНУын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан олгох бөгөөд “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн хоёр дахь үе шатыг санх үүжүүлэх гэнэ. Уг төсөл нь шинээр бизнес эхлүүлэх, хил давуулан худалдаа хийх, барилгын зөвш өөрөл авах, татвар төл өх зэрэгт таатай орчин бүрдүүлэхэд чиглэх аж. Мөн Азийн сангаар дамжуулан хэрэгжүүлдэг “Ил тод байдал, засаглалыг бэхж үүлэх”, “Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгж үүлдэг “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийг санхүүжүүлэхээр болжээ. Эдгээр төсөл нь Засгийн газрын чадавхыг дээшлүүлж, иргэний нийгмийг бэхжүүлэх замаар үндэсний болон орон нутгийн хэмжээнд захиргааны шинэчлэлийг гүнзгийр үүлж, авлигатай тэмцэх, сайн засаглалыг дэмжихэд чухал нөлөөтэй байх гэнэ. 1991 оноос хойш АНУ-ын Засгийн газраас манайд нийт 230 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд буй аж.