“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын ажил ямар төлөвл өгөөтэйгөөр өрнөдөг талаар тайлбарлав. Өглөөний 08.00 цагт ажлын албаны шуурхай хурлаар эхэлж, ажил хэрэгч, оновчтой санал дэвшүүлсэн хүмүүстэй уулздаг тэрбээр өчигдөр өглөө л гэхэд Засгийн газар, яамдын явуулж байгаа үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэрхэн хянах, багаар ажиллах зарчмыг яам, тамгын газар, аймаг, сумдын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх, аймаг, суманд чанарын удирдлагын тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэсэн гурван сэдвээр танилцуулга сонссон байна. Шинэчлэлийн Засгийн газар хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг талаар Ерөнхий сайд 2013 оны хуанли бүхий төлөвлөгөөн дээр тайлбарлахдаа хийсэн ажлаа танилцуулж, үлдсэн гурван сард хийхээр төлөвлөсөн ажлуудаа тоймлон хэлэв. Тухайлбал, Хөдлөх хө рөнгө, эрхийн барьцааны тухай хуулийн төс лийг Засгийн газар УИХ-д өргөн барихаар ажил лаж байгаа юм байна. Уг хуулийн зорилго нь орон сууцнаас бусад зээлийн хүү болон банк ны эрсдэлийг бууруулах аж. Өөрөөр хэлбэл, иргэн бизнес эрхлэхээр эд хөрөнгөө барьцаанд тавиад ямар нэгэн асуудал үүсэхэд банк шүүхтэй маргалдахгүйгээр хөрөнгийг бор луулдаг тогтолцоонд шилжих юм байна. Уг хуулийн төслийг аравдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх гэнэ. Ийнхүү мэдээлс ний хээ дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ажил олгогч нар Үндсэн хууль зөрчиж, нас болон хүйсээр ихээхэн ялгаварлаж байна. Үүнийг хэрхэн зохицуулж, ямар арга хэмжээ авах вэ?
-Бид энэ жил 6600 хүнийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамруулан ажилтай болгосноос 40-өөс дээш насны хүн олон байгаа. Үүнийг хуульчилж зааж өгч болохгүй. Ийм насны хүмүүс ажилд орохыг хүсэж байвал таван сар суралцаж, мэргэжил эзэмшээд, гэрээ бай гуулан ажилд орж болно. Ажил хийх хүсэлтэй хүмүүсийг нас, хүйс харгалзахгүй гээр Засгийн газраас дэмжиж байгаа. Сарын 196 мянган төгрөг өгөөд сургалтын төлбөр, унаа, хоолных нь мөнгийг даагаад сургаж байгаа энэ боломжийг л ашиглаарай гэж иргэдэд хэл мээр байна.
-“Чингис” бондын зарцуулалт болон үлдэгдэл ямар байгаа вэ. Хүү нь хэдэн төгрөгт хүрсэн бэ?
-”Чингис” бондоос 700 сая ам.долларыг нь гаргаж, ажил болгосон. Одоо 500 орчим сая ам.долларыг юунд зарцуулах талаарх шийдвэр гарсан байгаа. Цаана нь үлдэж буй 300 орчим сая ам.долларыг үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулахаар төлөвлөж байна.
-“Самурай” бондын талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Бид Японд очоод ийм бонд босгох талаар санаа гаргаад ирсэн болохоос биш, ийм бонд босгох гэж байгаа тул та нар ав гэж яриагүй. Одоо л энэ ажил эхэлнэ. Бонд босговол худалдаж авах, эсэхийг Хөгжлийн банк судална. Үүний дараагаар худалдаж авах хүмүүст Монголын эдийн засгийн талаар танилцуулга хийнэ.
-БНХАУ-ын айлчлал хэзээ эхлэх вэ. Ямар асуудлуудыг хэлэлцэж, шийд вэр лэхээр төлөвлөсөн бэ?
-Хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн мягмар гаригт “Чалко “компанийн төлөөлөлтэй уулзсан. “Өмнө нь болсон зүйлд одоо цэг тавих болсон. Энэ жил нүүрсээ гүйцээж аваад өр дуусна. Үүний дараагаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье” гэж тэд хэлсэн. Бид ч тэгье гэсэн. Мөн авто зам, төмөр замын тээврийн талаар урьдчилан ярьж байна. Хятад бол манай байнгын хөрш. Тиймээс бид шат дараатайгаар айлчлалаа хийж байгаа. Энэ сард Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ айлчлал хийгээд ирсэн. Яг одоо Зам тээврийн сайд А.Гансүх хэлэлцээрээ хийж байна. Дараа нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, аравдугаар сарын 21-26-нд Ерөнхий сайдын айлчлал хийхээр төлөвлөсөн. Бид энэ ажлынхаа бэлтгэлийг эхлүүлж, ямар тохиролцоо хийх вэ гэдэг дээр ажиллаж байна.
-Удахгүй хүйтэрнэ. Өнгөрсөн жил нүүрсний үнийг тонн тутмыг нь 80 мянган төгрөгт барьсан. Энэ жил тэр хэмжээнд барьж чадах уу?
-Бид энэ жил тодорхой хэмжээний зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлнэ. Өмнөх жил шиг яг 80 мянган төгрөгт барина гэж хэлэхгүй. Нэмэгдэж магадгүй. Гэхдээ арай ч 200.000 болгочихгүйгээр тодорхой хэмжээнд зохицуулна. Налайхын нүүрс нийт хэрэглээний бага хувийг эзэлдэг. Тиймээс үүнээс болж нүүрсний үнэ өсөхгүй.