УИХ-ын даргын захирамжаар 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:
1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2. Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл;
4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
5. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
7. Хилийн боомтын тухай хуулийн төсөл;
8. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
10. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
12. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
14. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
15. Газрын тосны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
16. Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
17. Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
18. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны зургадугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
20. Бусад.
Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ. Мөн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Байнгын хороод, УИХ дахь нам, эвслийн бүлэг болон Тамгын газарт тус тус үүрэг болгосон байна. УИХ-ын намрын чуулган ирэх мягмар гаригт буюу аравдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.