АН даль жигүүрээ дэлгэжээ. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд олонх болж, ялалт байгуулсандаа ханаад намын удирдлагууд нь байрандаа “гацчихсан” учир түүнийг урагш хөдөлгөх жигүүр “ургасан” нь энэ аж. Жигүүрийг УИХ-ын гишүүн асан А.Мурат тэргүүлж, одоогоор 15 хүнтэй Зохицуулах зөвлөл байгуулаад байна. Эрх бариад ирмэгцээ удирдлагууд нь намынхаа үйл ажиллагаа, энгийн гишүүдээ мартсан хэмээн жигүүрийнхэн үзэж байгаа юм. Тус намын дүрэм ёсоор удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвл өлдөх хороо (ҮЗХ)-ны 228 гишүүний 30 хувийг жил бүр шинэчилдэг. Ингэж цусаа сэлбэх нь тус намын давуу тал байв.
Харин 2010 оноос хойш АН-ын ҮЗХ-ны гишүүд дунд ротацийн сонгууль болсонгүй. Сонгууль болох гэж байна, болж байна, дараа нь эрх баригч болж Засгийн газраа байгууллаа гэсээр удирдлагад нь нам руугаа анхаарах зав “гараагүй” бололтой. Үүнийг жигүүрийнхэн “дүрмийг царцаалаа” хэмээн шүүмжилж буй юм. Мөн ҮЗХ-ны гишүүд бүх зүйлд хошуу дүрж, байж болох бүх албан тушаалд очсон нь тэдэнд таалагдсангүй.
Жигүүрийнхэн Н.Алтанхуягт өнөөдөр эхний “бэлэг”-ээ гардуулна
Ээлжит бус чуулгантай зэрэгцэн дуугарсан жигүүрийнхнийг сөрөг хүчний нэгэн адилаар шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцож, сандал суудал хөөц өлдөх зорилготой хэмээн олон нийт хардсан. Одоохондоо тэд үүнийг няцааж, “Зөвхөн намын дотоод шинэчлэлийн талаар ярьж байна” гэж буй. Юутай ч тэд өнөөдөр буюу УИХ-ын намрын ээлжит чуулган нээгдсэн өдөр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт анхны “бэлгээ” барих гэнэ. Энэ нь “Дүрмээ хэрэгж үүлье, намаа эргэн санаач” гэсэн агуулгатай шаардлага аж. Жиг үүрийн Зохицуулах зөвл өлийн 15 гишүүн үүнд гарын үсгээ зурсан юм байна. Намын дарга, удирдлагатайгаа уулзаагүй, хэвлэлээр л “дайн зарлаад” яваа жиг үүрийнхний шаардлагад Ерөнхий сайд удахгүй хариу өгөх биз. Оноосон тодорхой нэргүй тэмцэгчид энэ сарын 4-нд жигүүртээ ямар нэр хайрласнаа албан ёсоор зарлахаар төлөвлөжээ. Үүний маргааш өдөр “Дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөв. АН-ын бүх фракцын төлөөлөл багтсан гэж буй ч тэд үнэндээ сул гишүүдийг голдуу элсүүлж байгаа сурагтай. УИХ дахь бүлэг дотроосоо Н.Алтанхуягийн эсрэг дуугарчихдаг Р.Амаржаргал, Ж.Батзандан нартай хамтрах яриа хэлэлцээ өрнүүлсэн сураг ч байна. Бас намын удирдлагууддаа ч урилга хүргүүлжээ.
Ерөнхий сайд айх биш бахархаж байгаа
АН-д нэр бүхий, хүлээн зөвшөөрөгдчихсөн фракцууд бий. Үүнийгээ ч тэд нуудаггүй. Тиймээс МАН шиг илүү хөдөлгөөн, бүлэглэлийг “дорбинкдох”- гүй. Гэхдээ л дарга нарынхаа өөдөөс цор цор хийж буй жигүүрийг огт тоохгүй орхичихож бас чадахг үй. Учир нь тус намын хүчтэй фракцууд дотроос Н.Алтанхуягийг огцруулах хүсэлтэй улстөрч цөөнгүй. Тэдний хүч нэмэгдэх нь “Алтангадас” тэргүүтэй удирдлагад суугаа фракцынханд таатай санагдахгүй нь мэдээж. Тиймээс анхааралтай ажиглаж буй биз ээ. Энэ талаарх асуултад тус намын дарга Н.Алтанхуяг “Нээлттэй нам шүү дээ. Хэдэн жилийн өмнө АН-д оволзсон олон фракц байсан, олон талаас нь ярих тусам зөв шийдвэр гардаг. Тиймээс АН-ын даргын хувьд манайд жигүүр байгуулагдсанд харин ч бахархаж байгаа” хэмээн хариулсан.
УИХ-ын зарим гишүүний хувьд “А.Мурат нэг их газар авах хүн биш, түүний жигүүр тийм ч хол дэвж чадахгүй дээ” хэмээх голсон, үл тоосон байр суурь ч байна лээ. Аливаа улс төрийн хөдөлгөөн, фракцын байгуулагдсан зорилго үргэлж л “Шинэчлэлийн төлөө” байдаг. Улс төрийн намд төрсөн бол тогоон дотроо шинэчлэл хийнэ, өөрчилнө гэдэг. Гэхдээ цаагуураа сэм албан тушаал сонирхож байдгийг улс төрд болж өнгөрсөн өмнөх үйл явдлууд гэрчилнэ. АН-д мэндэлсэн “даль жигүүр” харин хэр хол дэвэх нь, төр бариад намаа мартагчдыг хэрхэн “цочроох” нь удахгүй тодорхой болох биз ээ.