НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 51 дүгээр чуулган Швейцарийн Женев хотноо болж буй. Энэхүү чуулганы нэг хэсэг болох “Бүтээгдэхүүний загварын Олон улсын систем”-ийн чуулганы даргаар Монгол Улсын төлөөлөгч Ганбаярын Сарнай сонгогджээ.
Тэрбээр өмнө нь “Барааны тэмдгийн Олон Улсын систем”-ийн чуулганы дэд даргаар сонгогдож байсан юм. Ийнхүү хурал даргалж байгаа нь Дэлхийн оюуны өмчийн салбарт Монгол Улсын байр суурь, мэргэжилтний чадал чансааг өндрөөр үнэлж буйг харуулсан үйл явдал боллоо хэмээн Монголын оюуны өмчийн газрынхан үзэж байна.
Д.Эрдэнэ