Зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ өчигдөр рапид тоглолт (15 мин+нүүдэл бүрт 3 секундын бонус нэмэгдэнэ)- ын төрлөөр эхэллээ. Тус тэмцээнд зургаан улсын 22 даамчин швейцарь системээр долоон өрөг тоглосон юм. Дүн гарахад дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины Дарья Ткаченко 10 оноо (дөрөв хожиж, гурав тэнцсэн)-гоор тэргүүлсэн юм. Удаах байруудыг мөн л Украины их мастер Виктория Мотричко 9, Ольга Балтачи 8 оноогоор эзэлсэн юм. Түргэн тоглолтын тэмцээн нээлттэй болсон бөгөөд манай улсаас 11 тамирчин ухаанаа уралдуулж, спортын мастер Ц.Энхзаяа, Б.Түвшинзаяа, их мастер Э.Мандахнаран нар хамгийн өндөр буюу 6 онооны амжилт үзүүлжээ.
.jpg)
Тэмцээний дүн
Тоглогч Оноо К оэффициент
1.Д.Ткаченко (Украин) 10 30
2.В.Мотричко (Украин) 9 30
3.О.Балтачи (Украин) 8 30
4.А.Идрисова (ОХУ) 8 29
5.Н.Садовска (Польш) 8 27
6.Х.Верхеул (Гооланд) 8 27
7.М.Ноговицына (ОХУ) 8 25
8.Т.Тансыккужина (ОХУ) 7 30
9.А.Собакина (ОХУ) 7 27
10.Саяа (БНХАУ) 6 29
11.Ц.Энхзаяа (Монгол) 6 25
12.Б.Түвшинзаяа (Монгол) 6 23
13.Жао Ханчин (БНХАУ) 6 22
14.Э.Мандахнаран (БНХАУ) 6 17
15.Г.Энхтуяа (Монгол) 5 29
16.Б.Нандинцэцэг (Монгол) 5 24
17.М.Нямжаргал (Монгол) 5 12
18.У.Цэрэндолгор (Монгол) 4 21
19.Н.Мөнхтуяа (Монгол) 3 24
20.М.Одгэрэл (Монгол) 3 19
21.Э.Саранзаяа (Монгол) 2 23
22.Б.Энхсайхан (Монгол) 2 18