Өнгөрсөн сарын сүүлийн хагаст Турк улсад явагдсан залуучуудын ДАШТ-д 118 шатарчин швейцарь оноолтын 13 тавилд хүч үзсэнээс Хятадын их мастер Юй Янгы (2662) 11 оноотой түрүүлж, манай ФМ У.Насанжаргал (“Эрч” спорт хороо, 2323) 8 оноогоор 19-р байр эзлэн олон улсын мастер цолны анхны баллаа авч, ФДМ Э.Баасансүрэн (“Хан-Алтай” клуб, 1844) 5 онооны амжилт үзүүлжээ. Бүсгүйчүүдийн ангилалд 77 тамирчин өрсөлдснөөс ОХУ-ын их мастер А.Горячкина (2418) 10.5 оноогоор тэргүүлж ОУМ А.Энхтуул (“Зууны шатар” клуб, 2202) 8 оноогоор 15-р байр эзлэн чансаагаа ахиулж, ФМ Б.Ану (“Эрч” спорт хороо, 2012) 5.5 онооны амжилт тус тус үзүүлэв.
Өсвөрийнхөн медальтнуудаа тодрууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮЭСТО-ы нэрэмжит, “Цагаан бэрс 2013” өсвөрийн шатарчдын рапид тоглолтын УАШТ зургаан насны ангиллаар өрсөлдөөнтай явагдсанаас хөвгүүдийн 6 насны ангилалд Ч.Эрхэмбаяр (Багануур), Л.Очирбат (Цэцэн нүүдэл), Ч.Чинтүшиг (Урамтай шатар), 8 наснанд Н.Батболд (МХО), Х.Тэмүүжин (Уран нүүдэл), Л.Дөлгөөн (Оюуны ирээдүй), 10 насны ангилалд Ц.Тэнгис (Зууны шатар), Б.Амин-Эрдэнэ (13-р сургууль), Ц.Хасбилэг (Багануур), 12 насанд О.Чингүүн (Гобичесс), Ц.Цолмон (Цэцэн нүүдэл), Г.Ганцоож (Мончесс), 14-д Ц.Бат-Эрдэнэ (Номуун сургууль), О.Алтангэрэл (Багануур), Г.Алтайхүү (Хан-Алтай), 15-18 насны ангилалд ФМ Ц.Лхагвасүрэн (Цэцэн нүүдэл), Э.Болдоо, Ү.Агьбилэг (хоёул Хан-Алтай); охидын 6 насанд Б.Энхсаран (Урамтай шатар), Н.Энхболор (Монген), Б.Энхлэн (Багануур), 8 насныхад М.Цэцэнбилэг (Оюунлаг шатар), Ц.Хүрэлцэцэг (Алаг морьт), Э.Амин-Эрдэнэ (Сүхбаатар аймаг), 10 насанд Б.Цолмон (Ноён), Т.Хүслэн (Дорнод), Э.Удвал (МХО), 12 насанд Г.Учирал (Алаг морьт), Н.Наран-Эрдэнэ, Б.Аминаа (Төгс нүүдэл), 14-д Б.Эрдэнэхөлөг, М.Намуун, Б.Оюударь, 15-18 насны ангилалд ДМ Э.Хулан (Төгс нүүдэл), ЭФМ Д.Номин-Эрдэнэ (Мончесс), ДМ С.Жаргалмаа (Сэлэнгэ) нар медальт байруудад тус тус шалгарав.
Л .ТОГООХҮҮ