Айл бүрийн хойморт Далай багшийн хөрөг, бурхан тахилтай хамт залагддаг энэ эрхмийг монгол түмэн сэтгэлийн угаас хүндэлж дээдэлдэг юм билээ. Хүндлэл, бахархал, элгэмсүү харьцаа түүнийг хүрээлдгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хөдөө орон нутгаар хамт явахдаа мэдэрч байлаа. Тиймдээ ч энэ том хүндлэлийг өнөөдрийг хүртэл дааж ирсэн Б.Бат-Эрдэнийг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь санамсаргүй сонголт биш байсныг хувьдаа хүлээн зөвшөөрсөн. Тэр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн содон бас тааварлааг үй нэр дэвшигч байсан. Харин аварга маань өөрөө энэ талаар ямар бодолтой явдаг юм бол.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээсээ хойш Та манай сонинд анх удаа ярилцлага өгч байгаад баярлалаа. Тийм болохоор ярилцлагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн үеэс тань эхлэе гэж бодож байна. Анх УИХ-д нэр дэвшихэд тохиолдлоор сонгогдсон мэт хүлээж авсан л даа. Гэтэл өнөөдөр нэг тойргоос гурван удаа сонгогдсон туршлагатай улст өрчийн нэг болжээ. Ерөнхийлөгчид хэзээ нэр дэвшинэ гэсэн бодол байсан уу. Таныг нэр дэвш үүлснийг анх яаж хүлээж авав.
-Тийм бодол байгаагүй. УИХ-д анх нэр дэвшихэд төрөлх нутгийн ахан дүүсийн хүлээлт, биеийн тамирын салбарынхны дэмжлэг, багш нарынхаа зөвлөсний дагуу хоёргүй сэтгэлээр зүтгэе л гэж бодсон. Хувь хүн, хувийн компанийн зүгээс олны төл өө ажиллана гэдэг нэг асуудал. Олон түмнээ төлөөлөөд төрийн эрх барих дээд байгууллагад орж ажиллан, дуу хоолой санаа бодлоо илэрхийлж, олон түмний эрх ашгийн төлөө ажиллах нь илүү цар хүрээтэй ажил гэж бодож УИХ-д нэр дэвшиж байлаа. Өөрийн бодож баримталдаг энэ зарчмаараа л өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн ту хай МАН-ын Удирдах зөвлөл, эрх барих дээд байгууллагаас шийдвэр гаргаад нэр дэвших боломжтой хүмүүсийн талаар хэлэлцүүлэг явуулсан. Энэ хэлэлцүүлэг, санал асуулгаар миний нэр дээгүүр яригдаж, МАН-ын Бага хурлаас эцэс лэн шийдвэрлэж надад өндөр итгэл, хариуцлага хүлээл гэсэн. Би өмнө нь ч намын дарга, Удирдах зөвлөл, Бага хуралд байр сууриа илэрхийлж байсан. “Намын даргын өндөр хариуцлагыг Та хүлээж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд Та өөрөө нэр дэвшин өрсөлдөх нь зөв” гэж намын даргадаа хэлж байсан.
-Та тэгвэл нэр дэвшихээ гадарлаж байсан юм аа даа.
-Миний нэр дээгүүр яриг даж байгааг мэдэж байсан. Гэхдээ баримталдаг зарчим, ах захаа дээдлэх монгол ухаан, эрэмбэ дараа, захирах за хирагдах ёс гээд олон талаас нь авч үзэхэд намын дарга өр сөлдөх нь зөв гэсэн байр суурьтай байсан.
-МАН-ын төдийгүй манай улс төрийн амьдралд намын дарга нь л Ерөнхийлөгчид нэр дэвшдэг жишиг бий. Гэтэл Та намын даргатайгаа нэлээд хүчтэй өрсөлдөн, санал тэнцээд гурав дахь удаагийн санал хураалтаар ялсан. Зарим улстөрч шүүмжилж байсан. Тэр үед Ө.Энхтүвшин дарга Танд юу гэж хэлж байв?
-Энхтүвшин дарга их зарчимч хүн. Улс төрийн амьдралд цөөнгүй жил хамт ажиллаж ирснийхээ хувьд зарчимч, аливаа ажилд шударга ханддаг гэдгийг нь мэднэ. Бид хоёр энэ асуудлаар ганц нэгээр тогтохг үй уулзаж ярилцсан. Тэгэхэд “Санал асуулгаар олон хүний нэр гарч байна шүү. Тийм учраас дор бүрнээ сонгуулийнхаа бэлтгэл ажлыг хангах ёстой. Ямар нэгэн лообий, энэ тэр байх ёсгүй. Чиний хувьд олон нийт, ард түмний зүгээс илүү дэмжлэгтэй байгаа. Нам бус хүмүүс ч дэмжиж байна. Тийм болохоор ард түмний дэмжлэгийг хүлээж авах хэрэгтэй” гэсэн. Та намайг их өндөр үнэлж байна. Надад ийм, ийм учир шалтгаанаар энэ дэмжлэг байхгүй гэх зэргээр бид хоёрын яриа өрнөсөн. Өмнө нь намын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшдэг тогтсон жишиг ч байсан. Гэхдээ энэ удаад ард түмний санаа бодлыг харгалзсан юм болов уу гэж боддог.
БИ ӨРСӨЛДӨХӨД БЭЛЭН БАЙСАН
-Бага хурал дээр Та хоёрын хэнд нь итгэл хүлээлгэх вэ гэдгийг шийдвэрлэж байх эгзэгтэй мөчид Танд юу бодогдож байв. Нэрээ татья, би энэ том дэмжлэгийг авч чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байв уу?
-Би тамирчин хүн. Олон удаагийн өрсөлдөөнд оролцсоны хувьд сэтгэл зүйн хувьд хэзээд бэлэн байдаг. Аливаа зүйлд бууж өгөх асуудал байж болохгүй. Шударга өрсөлдөөний зарчмаар асуудал шийдэгдэх ёстой. Ялангуяа МАН-ын гишүүдээр хязгаарлагдсан санал асуулга, нэр дэвшүүлэх явдал байгаагүй. Нийт ард түмнээрээ хэлэлцсэн, ард түмний дэмжлэг, итгэлийн өмнөөс нь үгүй гэж хэлэх эрх надад байгаагүй. Тиймээс энэ өрсөлдөөнд оролцоход бэлэн байсан.
-Таны нэр дэвшсэн цаг хугацаа МАН-ын түүхэнд байгаагүй ялагдал, уналтын үед таарсан. Бүх шатны сонгуульд ялагдсан, санхүүгийн хувьд ч дэмжлэггүй болсон хэцүү, эгзэгтэй үед Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Ний нуугүй хэлэхэд Та зарим улстөрч, ивээн тэтгэгч том компанийн эздийн хувьд хүсэн хүлээгээгүй нэр дэвшигч байсан. Ийм үед сонгуулийн мөнгө босгохоос эхлээд олон бэрхшээлийг танай намын дарга болон Сонгуулийн штабынхан үүрч гарсан байх. Таны үүрэг оролцоо хэр байсан бэ?
-Санхүүжилт болон сонгуулийн бусад зохион байгуулалтын ажил гээд яривал ялагдсан намын хувьд хүнд сорилттой тулгарсан сонгууль болж өнгөрсөн. Би санхүүжилттэй холбоотой асуудлаар намын удирдлагын бүх түвшинд, намын Бага хурал дээр ч бодит байдлыг тодорхой хэлсэн. Тухайлбал, нэр дэвшигч гурван тэрбум төгрөгийн санхүүжилт босгох, ивээн тэтгэгч олоход хамтарч ажиллах ёстой байсан. Надад ийм бололцоо байхгүй. Хувийн зүгээс санхүүжүүлэх юм уу, компани, пүүсийн зүгээс ийм дэмжлэг олох боломж байхгүй гэж хэлсэн. Урьд урьдын сонгуулиас илүү энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль санхүүжилтийн хувьд хүнд байсан. Гэхдээ хийх ёстой, төлөвлөсөн бүхий л зардал санхүүжилтийг манай намын хамт олон баг, сумын түвшнээс эхлээд намын төв байгууллага, намын сонгуулийн төв штаб гээд бүх шатандаа хамтарч босгон энэ ажлын ард гарсан.
Намын Сонгуулийн төв штабыг манай намын дарга Ө.Энхтүвшин удирдан, ерөнхий менежерээр нь ерөн хий нарийн бичгийн дарга Г.Занданшатар ажилласан. Өмнө нь Ерөнхийлөгчийн сон гуульд нэр дэвшигчид өөрийн штаб тай, тусдаа сан хүү жилт тэй, на мын санхүүгийн үйл ажил ла гаанд оролцдог жишигтэй бай сан юм билээ. Би бол намаас тусдаа баг, сан хүүжилт гаргаж орол цохгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Энэ сонгуулиар сайн санаатай хүмүүс ирж, хандив өгөхөд нэг мянган төгрөг байсан ч дугтуйтай, хадагтай нь хамт би намын төв штаб, санхүүд тушааж, тэнд нэгтгэн төвлөрүүлж байсан. Хамгийн гол нь Сонгуулийн төв штаб, тэнд ажилласан Ажлын хэсг үүд, бүх түвшинд ажилласан хү мүүс сэтгэл санаа нэгтэй, ямар нэгэн зөрчил, санаа зөрөлд өх зүйлгүйгээр нэгдэн нийлж чадсан. Үүнд сэтгэл хангалуун байдаг.
ШИНЭ ӨРМӨНД ДУРТАЙГ МИНЬ МЭДСЭН ЮМ ШИГ БАРИАД ИРЖ БАЙСАН
-Таныг анх нэр дэвшиж магадгүй гэсэн яриа гарч байх үед хэрэв Б.Бат-Эрдэнэ аваргыг МАН-аас нэр дэвшүүлбэл уул уурхайн компаниуд дэмжихгүй гэсэн яриа гарсан. Урт нэртэй хуулийг санаачлан уул уурхайн компаниудын эрх ашгийг хөндсөн нь ийм яриа гаргасан байх. Нууц биш бол Таны хандивлагчдаас хувь хүн нь олон байв уу, компаниуд нь давамгайлав уу?
-Би намын Сонгуулийн төв штабын хөрөнгө санхүүгийн Ажлын хэсэгтэй ямар нэгэн холбоогүй ажилласан гэж хэлсэн. Тэгэхээр төвлөрсөн санхүүжилт, хандивт хэдий хэмжээний мөнгө ирсэн, ямар компани, хувь хүн өгсөн талаар мэдэхгүй. Харин яг надад хандаж, өгсөн хандив тусламжийн хувьд хувь хүн олон байсан.
-Таныг хувь хүмүүс аль намынх гэдгээсээ үл хамаарч илүү дэмжсэн нь анзаарагдаж байсан.
-Уулзалтаар аль ч аймаг, суманд очсон хүмүүс маш сайхан хүлээн авч, ээжүүд, эмэгтэйчүүд идээ будааныхаа дээжийг бариад ирж байсан. Байгаа бололцооныхоо хэрээр мянга нь мянган төгрөгөө бариад, маш олон хүн надад хандив өгч итгэж, дэмжиж байсан нь надад сэтгэлийн асар их дэмжлэг болсон. Би шинэ өрөм идэх дуртай л даа. Тэгээд хүн болгонд үүнийгээ зарлачихсан юм биш биз дээ гэж бодогдохоор байсан. Аль ч баг, суманд очсон дандаа сайхан шинэ өрөм, ааруултай угтаж байсан. Энэ сайхан дэмжлэг, итгэлээр олон түмнийхээ дунд орж, уулзаж ярилцан эх орноо нар зөв бүтэн тойрох нь их сайхан байсан.
-Сонгуулийн үеэр Таны “Нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр” гэсэн тодорхойлолт тань нэлээд шүүмжлэлд өртсөн. Танд ямар санагдаж байв.
-Сонгуулийн үеэр бид сонгуулийн штаб дээрээ ярьж байгаад хэлэх үг, хийх ажлаа шийддэг байсан. Түүн дээр “Нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр” гэсэн уриа гарч, хамтдаа ярилцаад дэмжсэн. Би түрүүн хэлсэн. УИХ-ын сонгуульд анх нэр дэвшихдээ энэ л байр суурь, зарчмаа баримталж улс төрд орсон. Олны төлөө өөрийгөө нэгэнт зориулахаар шийдсэн бол хувийн гэсэн бүхнээсээ татгалзах хэрэгтэй юм байна гэсэн зар чим тогтоосон. Амьдралдаа ч мөн ялгаагүй “цэвэр” амьдрах гэж өдий хүртэл хичээж ирсэн. Идэр залуухан байхдаа 1990 онд зах зээлд шилжих үед ашиг, мөнгө хөөсөн ийм нийгэмд амьдрах гэж байгаа юм байна. Тиймээс энэ нийгэмд амьдрахдаа алт ухахгүй, архи спирт үйлд вэрлэхг үй, амьтны амь та сал сан бизнест оролцохгүй гэж тангараг тавьсан. Энэ зарч маа л өнөөдрийг хүртэл ажил, амьд - ралдаа барим тал саар явна. Би дэнд сургасан, шин гээ сэн зүйл бол “Хүн сэтгэл цагаан, санаа зөв байвал заяа зөв байна” гэсэн үзэл. Тийм учраас би сэтгэлдээ ямар нэгэн хиргүй, хүнтэй уулзаж учирч, үг сольсон ч гэсэн тэр хүнийхээ сэтгэлд толбогүй, өөрийнхөө сэтгэлд юм үлдээхгүй байх юмсан гэсэн зарчим баримталж ирсэн. Сэтгэл, гар маань цэвэр байж чадвал нэр төр маань цэвэр байх зарчимдаа үнэнч явж ирсэн болохоор олон түмэн маань намайг дэмждэг, тийм учраас нэр цэвэр гэж уриагаа гаргасан.
Ц.ЭЛБЭГДОРЖИД БАЯР ХҮРГЭХЭД ДОТООД ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭС МААНЬ ӨӨР ЮУ Ч НӨЛӨӨЛӨӨГҮЙ
-Хоёр дахиа нэр дэвшсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Та хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байсан. Гэр бүлийн хоёр хүний нэг нь Ц.Элбэгдоржид, нөгөөх нь Б.Бат-Эрдэнэ аваргад саналаа өгнө хэмээн сонгогчид Та хоёрт л хуваагдсан байдал ажиглагдсан. Та 500 гаруй мянган сонгогчийн санал авсан. Энэ саналдаа сэтгэл хангалуун байсан уу?
-Би өөрийгөө хүчтэй өрсөлдөгч байсан гэж одоо ч боддоггүй. Надаас илүү өрсөлдөгч, нэр дэвшигч манай нам дотор олон бий гэсэн дотоод итгэл үнэмшил байсан. Сонгуулийн үр дүнгээр 523 мянга 380 хүний санал авна гэдэг бол олон хүний дэмжлэг бас итгэл. УИХ-ын сонгуулиар манай нам 350 гаруй мянган хүний санал авсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч нь үүнээс илүү санал авна гэдэг бол олон түмний дэмжлэг асар их байгааг харуулсан. Би ард түмэндээ үнэхээр баярладаг.
-Та нэр дэвшигчийнхээ хувьд намынхаа авч байсан саналаас ч илүү олон санал авч чадсан нь МАН-ын нэр хүндийг дахин өөдөө гаргахад нөлөөлсөнтэй маргах хүн гарах гүй байх. Гэхдээ тухайн үед таныг нэр дэвшүүлснээр МАН лидергүй гэдгээ харууллаа, ардчиллын алтан хараацайтай бөхийг өрсөлдүүллээ гэсэн басамжлал ч сонсогдож байсан. Гэвч сонгуулийн явцад Таныг ямар дэмжлэгтэй байгааг мэдрээд өрсөлдөгчийн тань басамжлал болгоомжлолоор солигдсон гэдэг юм билээ.
-Тухайн үед хийсэн олон талын судалгаагаар намын нэр хүнд, рейтинг сонгуулийн гараан дээр анх эхэлсэн рейтингээсээ унаад байгаа учраас нэр дэвшигчдээ түшиглэсэн сурталчилгааг түлхүү явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс л олон түмний тэр халуун дэмжлэгийн хүчинд ийм хэмжээний санал авсан болов уу.
-Ц.Элбэгдорж Та хоёрын авсан санал хоёр дахь шатны сонгууль болж магадгүй хэмжээнд хүрсэн. Хамгийн олон санал авсан Ц.Элбэгдоржийн санал 50 хувийн босгоо арай давсангүй гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд байсан. Танай намынхан 2500 гаруй санал дутсан талаар мэдээлэл хийж, СЕХ-нд асуулга тавьж, дүнг эцэслээгүй байхад Та Ц.Элбэгдоржид баяр хүргэж, тахимаа өгчихсөн. Намынхантайгаа зөвшилцөлгүй гэнэтийн ийм шийдвэр гаргахад юу нөлөөлсөн юм бэ?
-Би аливаа зүйлд баримтлах өөрийн зар чимтай. Спортын салбарт, монгол бөхийн дэвжээн дээр өрсөлдөөнд хэзээд бэлэн, сэтгэл зүйгээ бэлдсэн бай даг тайгаа адил улс төрийн өр сөлдөөнд ч ялагдлыг хүлээн зөвшөөрөх чанарыг эрхэмлэдэг. Би үндэсний бө хөөр барилдаж байхдаа хэзээ ч тахимаа өгөхг үй зог сож байгаагүй. Тиймээс дотоод итгэл үнэмшлээс маань өөр юу ч нөлөөлөөгүй.
-Гэхдээ бөх улс төр хоёр өөр шүү дээ. Бөх бол түмний нүдэнд ил цагаан барилдаад ялж, ялагддаг. Гэтэл улс төрд луйвар, будлианаас эхлээд уч рыг нягтлах олон зүйл эцэслээгүй байхад гоомой л юм болсон гэж ярьдаг юм билээ.
-Улс төрийн өрсөлдөөнд ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, булхай будлианаас үүдэлтэйгээр 2008 оны долдугаар сарын 1-нд ямар үйл явдал болсныг ард түмэн маань мэднэ. Сонгуулийн өрсөлдөөнд хэн ч ялсан, ялагдсан эцсийн дүндээ улс орны эрх ашгаа дээдэлж, ард түмнээ тайван, амгалан байлгах ёстой. Тиймээс аль аль талаас нь бодож үзсээн. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд цэвэр, шударга өрсөлдөж дараа дараагийн сонгуульд жишиг болох алхам хийе гэж нэр дэвшигч нартаа уриалсан. Энэ зарчмаа баримталж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн. 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шударга өрсөлдөөн, дараа дараагийн сонгуульд жишиг болох улс төрийн соёлыг төлөвшүүлэхэд том хувь нэмэр оруулсан гэж боддог.
-Таныг баяр хүргэсний дараа намынхан чинь зэмлээгүй юү. Яагаад ийм хурдан баяр хүргэчих вээ гэж. Та ер нь бол Штабынхантайгаа зөвлөлдөлгүй баяр хүргэчихсэн гэж үнэн үү?
-Олон хүн зэмлэсээн.
-Хэрэв баяр хүргээгүй бол, ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байсан бол хоёр дахь шатны санал асуулгаар Та ялчихаж мэдэхээр байсан юм биш үү?
-Тэр бүхнийг өнөөдөр хэлэхэд хэцүү.
КОМПАНИУДЫН ЛООБИЙ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА
-Та эх орон, байгаль орчин, газар нутгийнхаа төлөө дуу хоолойгоо зоригтой илэр хийлж, хатуу байр суурь баримталдаг гишүүдийн нэг. Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдтэй ч нэлээд хамтарч ажилладаг. Ц.Мөнхбаяр тэргүүтэй хөдөлгөөнийхнийг барьж хорилоо. Хувь хүнийхээ хувьд энэ үйлд явдлыг хүлээн авсан бэ?
-Байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмждэг олон бай гуул лагуудтай идэвхтэй хамтарч ажилладаг. Тэдний төлөөлөлтэй уулзаж аймаг, сумдаас олон зуун санал хүлээн авдаг. Эдгээр санал хүсэлт, иргэдтэй уулзаад явж байхад “Урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж, хуулиа өөрчлөх биш, харин хэрэгжилтийг нь хангаач гэдэг шаардлага тавигдсаар байна. Энэ асуудлаар ээлжит бус чуулган эхлэх өдөр Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс галт зэвсэг барьсныг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Хувь хүнийхээ хувьд үүнийг буруушааж байгаа. Нөгөө талдаа төр засаг олон түмний хооронд мэдээллийн эргэх холбоо алдагдсан, эрх баригчид дан ганц өөрсдийн эрх ашгаа удаа дараа урдаа тавьж ирсэнтэй шууд холбоотой гэж үзэж байна.
-УИХ-аар хэлэлцэж буй “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын талаар Та нэлээд хатуу байр суурьтай байгаа. Яг ямар асуудлыг нь эсэргүүцээд байгаа юм бэ. Ойлголцоод асуудлыг нэг тийш болгох боломж алга уу?
-Уг нь энэ хууль маш тодорхой. Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох, нө- хөн сэргээлтийг бүрэн хийх ёстой. Тэгээд Монголын хамгийн онцгой бүсийг тогтоогоод, энэ бүс, хязгаар дотроо ямар нэгэн уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зогсооё л гэсэн бодлого шүү дээ. Гэхдээ энэ хуульд улс орны хэм жээний эдийн засгийн асар их ач холбогдол бүхий стратегийн орд газрууд хамаарагдахгүй. Монгол орны 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагт хайгуул, ашиглалтын ямар нэгэн лиценз өгөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй зог соочихсон зүйл биш. Одоо бол “Урт нэртэй” хуу лийн хүрээнд газар нут гийнхаа 30 хүрэхгүй хувийг л хамгаалалтад авсан юм.
-Уул уурхайн салбар маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг. Тийм болохоор олон компани хувь хүмүүсийн хувьд хэцүү байгаа байх л даа.
-Энэ хуулийн хязгаар лалтын бүсэд орсон тэр компани, хүмүүсийн лицензийг нь хурааж аваад “баяртай” гэхгүй. Харин байгаль орчинд уч руулсан хохирлыг нь тооцоё. Нөхөн сэргээлтээ бүрэн хийсэн, Монгол Улсын хуулийн хүрээнд ажилласан компаниудад нөхөн олговор олгохыг зохицуулсан хууль. Зарим компаниуд нөхөн олговор авахгүй ээ, миний талбай хэсэгчилж орсон байна. Тийм учраас хэсэгчилсэн талбайд орсон лицензээ өгөөд, ороогүй талбайгаас нь дахиж өөр лиценз авъя гэх юм бол түүнийг нь төр шийдээд өгөх ёстой. Магадгүй тэр хилийн зааг дотор бүхэлдээ давхцалтай компанийн тусгай зөвшөөрөл байж болно. Тэгвэл тэр тусгай зөвшөөрлийнхөө хүсэлтийг гаргаад хамгийн эхний ээлжинд давуу эрхтэйгээр өөр газарт тусгай зөвшөөрөл эзэмших бололцоо нь бүрэн нээлттэй. Мөн “Бид нарт ийм хэмжээний хүн хүч, техник, тоног төхөөрөмж байна. Тиймээс бид энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулахаа больё. Говийн бүс нутагт нээгдсэн том орд газруудад туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаа явуулъя” гэвэл үүнийг нь төр зохицуулаад өгөх ёстой. Зарим компаниуд нь уул уурхайн салбарт биш, зам барилгын ажилд оръё, төмөр замын том бүтээн байгуулалт хийе гэж байна. Ингэж зохицуулах асар их боломж байна. Харамсалтай нь Засгийн газар энэ бүх боломжийг хайхын оронд ерөөсөө энэ олон компанид 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох болчихоод байна. Ашиглалтын үйл ажиллагааг нь дахин сэргээхгүй бол ямар ч арга алга гэдэг ганцхан шалтаг ярьж байгаа юм. Ийм шалтаг тавьж болмооргүй байгаа юм. 163 аж ахуйн нэгж 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор нэхэж байна. Гэтэл нөгөө талд нь өмнөх Засгийн газар журам гаргаад байгаль орчинд учруулсан хохирлынх нь үнэлгээг хийлгэхэд нэг их наяд 160 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байсан. Ком паниудын нэхэж байгаа нөхөн олговроос тав дахин илүү мөнгөн дүнтэй хохирлыг дээрх компаниуд байгаль орчинд учруулсныг тогтоочихсон байгаа шүү дээ. Энэ бүх зүйлийг бодолцон, тооцож нягтлах ёстой.
-Компаниудын байгаль орчинд учруулсан хохирол нь нөхөн олговроос нь тав дахин их гарсан гэж Та хэллээ. Төр нөхөн олговор өгөх нь байтугай харин тэд нарт хариуцлага тооцож, учруулсан хохирлыг нь төлүүлэх эсвэл нөхөн сэргээлгэх ёстой юм биш үү.
-Тантай санал нэг байна. Мөнгө дагасан, алт дагасан компаниуд Монгол төрийн гаргасан бодлогыг эсэргүүцдэг, байнга лообийгоор ашиг сонирх лоо тулгадаг явдал хэтэрч байна. Энэ бүхний өмнө төр хүчгүйдэж, сөхөрч байна. Ийм байдал шинэчлэлийн Засгийн газарт замаа алдлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГОД ХӨТЛӨГДСӨНӨӨС УИХ АЛДААТАЙ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА
-Та гурван Парламентад тасралтгүй ажиллаж байгаа хүний хувьд энэ шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ. Энэ УИХ Засгийн газартаа хяналт тавьж ажиллаж чадаж байна уу.
-Үнэндээ энэ УИХ ардчилсан зарчмаар ажиллаж чадахг үй байна. УИХ-ын гишүүд болон УИХ-д суудалтай намын бүлгүүдийн гишүүнээ бүтцийн байгууллагуудад хувь тэнц үүлж оруулах ардчилсан зарчим энэ парламентад алга. УИХ-ын гишүүдийн хэ лэх үг, илэрхийлэх байр суу рийн цаана иргэд сон гогчид, эх орны үндэсний эрх ашиг л байгаа шүү дээ. Тийм дуу хоолойг сонсох хүчтэй сөрөг хүчинтэй байж, олонх цөөнхөөрөө аливаа ажил, асуудлыг шийддэг зарчим нь алдагдаж, Засгийн га зар нь өнөөдөр УИХ-ынхаа дээр нь гарсан. Засгийн газрын бодлогод хөтлөгдөөд УИХ олонхоороо хүч түрсэн, ал даатай шийдвэр гаргаж буйгаас улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд хүндрэл бий болсон гэж шууд хэлж болно. -Засгийн газрыг огцруулж магадгүй гэсэн яриа жил бүрийн намар л гарах юм. Энэ намар бас л гарч эхэлсэн. Үүн дээр Та ямар бодолтой явдаг вэ? -Парламентын засаг лалтай улс орнуудад Засгийн газар, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог үндсэн зохицуулалт бий. Бид Засгийн газар, Ерөнхий сайдтай ха риуцлага тооцох шаардлага өр гөн барьсан. Олонхоороо хүч түрээд л аваад үлдсэн. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалд асар их хүндрэл гарч буйтай холбоотойгоор бодлогын ал даа гаргасан, хариуцлага алд сан хүмүүстэй тодорхой ха риуц лага тооцохыг бид бас шаардсан. Эрх баригчид то дорхой дүгнэлт хийх байх гэж хүлээж байна.
БИ НӨХДӨДӨӨ ИТГЭЖ БАЙГАА
-Шинэчлэлийн Засгийн газрын бүтцээс болж байна уу. Сайд нарын олонх нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байгаа шүү дээ. Зарим нэг нь өмнөх Парламентад хэлж байсан үг, баримталж байсан байр сууринаасаа буцсан юм биш үү?
-Би нөхдүүддээ итгэж байгаа. Эрх баригчдыг сөрөг хүчин байхад бид эх орны газар шорооны бүрэн бүтэн байдал, том орд газруудыг эдийн засгийн эргэлтэд зөв оруулахын төлөө, Оюутолгойн гэрээг сайжруулахын төлөө гар гараасаа хөтлөлцөөд хамт алхаж явсан. Тэр хүмүүс маань одоо бүгд эрх мэдэлтэй байна. Гүйцэтгэх засаглалын гол гол салбаруудыг хариуцаж байна. Тэднийг энэ асуудлуудыг шийдэх ёстой гэж би бүтэн жил харлаа. Сүүлийн үед, ялангуяа ээлжит бус чуулганаар оруулж ирсэн энэ асуудлууд, “Оюутолгойн” хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойд хийгдэж буй дахин нэмэлт санхүүжилт, алтанд үзүүлэх гэж буй хөнгөлөлт зэргээс нь үзэхэд тун ч буруу зүг рүүгээ явж байна гэж боддог.
-Тантай хамт “Оюу толгойн” гэрээг сайжруулах ёстой хэмээн тэмцэж байсан гишүүд энэ байр сууриндаа одоо хэвээрээ байгаа юу?
-Би хэвээрээ байгаа. Засгийн газарт ороод, гол гол яамдуудаа бариад сууж байгаа нөхөд маань одоо “Оюутолгойн” хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах биш бүр муутгах тал руугаа явж байна.
-Өмнөх Парламентад байгаль орчны төлөө дуугардаг 10 гаруй гишүүн байсан. Харин одоо Танаас өөр хэн байна. Таны эко бодлогыг дэмжих хүн ер нь байна уу?
-Эко хүндэтгэл хүлээсэн олон гишүүн байгаа. Тэр хү мүүс маань яг бодит ажил, амьдрал дээр ямар байх нь вэ. Зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд ч ерөнхийдөө Засгийн газрын халаасанд орчихдог байдал байна шүү дээ. Манай намын бүлэг бол дэмжинэ гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Мөн “Шударга ёс” эвслийнхэн дэмжиж байна. “Шударга ёс” бүлгийнхэнтэй би байр суу риа нэг гэж бодож байгаа. Тэнд Д.Батцогт, Г.Уянга, О.Баасан х үү зэрэг олон гишүүн санаа сэтгэл нэгтэй байна. Мөн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун зэрэг бие даагчид дэмжиж байгаа. Тиймээс нэгэнт гаргасан төрийнхөө зөв бодлогыг бид авч үлдэж чадна гэдэгт итгэлтэй байна.
УЛСЫН ПРОКУРОР, ЦАГДААГИЙН ГАЗРААС ХАРИУ ИРҮҮЛСЭН
-Сүүлийн асуулт. Сонгуулийн үеэр таныг алтны уурхайтай, ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн яриа гарч байсан. Энэ маргааныг тухайн үед хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ гэж байсан. Тэр юу болсон бэ?
-Сонгуулийн үеэр янз бүрийн гүтгэлэг гүжирдлэгийн хар PR явуулдаг буруу жишиг бий болсон. Энэ асуудал дараа дараагийн сонгуулиудаар арилах байх гэж бодож байна. Сонгуулийн дараа би хууль, хяналтын байгууллагуудад хандсан. Тэндээс тодорхой хариу ирсэн. Алтны компанитай, “Хүч” нийгэмлэг болон зарим нэг компаниудтай холбоотой зэрэг янз бүрийн гүжирдлэг тарааж байсан. Би “Хүч” нийгэмлэгт 18 настай орж ажилласан. Тамирчнаас эхлээд байгууллагын дарга хүртэл алба хашсан. 1990-ээд оны хүнд үед манай “Хүч” нийгэмлэг өөрийн гэсэн байргүй байлаа. Тэгээд Оросын цэргийн хотхоны спортын нэг заал манай мэдэлд ирж, түүнийг засч янзлахад санхүүжүүлэх хөрөнгө нь дутаад би хувиасаа 20 сая төгрөг гаргаж тэр ажлыг дуусгаж байсан юм. Тэр хамт олны хүчээр өдий зэрэгт хүрсэн хүний хувьд хийх ёстой ажил маань гэж бодож хийж байсан. Манай хамт олонд бүх баримт нь байдаг. Гэтэл эсрэгээрээ яригдаж байх жишээтэй. Зах зээлийн харилцаанд шилжээд би тодорхой хэмжээний бизнес эрхэлж байсан. Улс төрд орсноосоо хойш хувийн ажил, бизнес эрхлээгүй. Тухайн үеийн өмч хувьчлалаар хувьчилж авсан компаниудын үйл ажиллагааг харлуулах, үйл ажиллагааг нь өөр тийш нь гуйвуулах зэргээр олон зүйл л гарсан. Тэр бүгдийг цөмийг нь тоочиж хариулт өгөхөд сонины талбай ч багадна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийг хууль, шүүхийн байгууллагаар бүх талаас нь шалгаж нягтлаад нэр дэвшихийг зөвшөөрдөг. Гэхдээ би сонгуулийн үеэр тараасан хар пиар, гүтгэлэг гүжирдлэгийг шалгуулахаар сонгуулийн дараа хуулийн байгууллагуудад дахин хандсан. Тэндээс шалгаж тогтоогоод Улсын прокурор, цагдаагийн газраас тийм зүйл байхгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Бичиг нь энэ байна. Би нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр хүн.
-Танд баярлалаа.
Д.Оюун-Эрдэнэ