FIDE-гээс аравдугаар сарын 1-нд гаргасан шинэчилсэн чансааг Норвегийн М.Карлсен (2870), ОХУ-ын В.Крамник (2796),
Армений Л.Аронян (2795) үзүүлэлтээр манлайлж байна. Харин дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Унгарын Ю.Полгар (2689), Энэтхэгийн Х.Конеру (2607), БНХАУ-ын Хоу Ифань (2601) нар тэргүүлсэн бол Монголын Б.Мөнгөнтуул (2440) 40-д, Т.Батчимэг (2376) 82-д тус тус эрэмблэгдэв.
Чансаа нь бодогдсон 149 орны 41 нь 2500-гаас дээш үзүүлэлттэй байгаа бөгөөд ОХУ (2740) магнайлж Украин (2704) удаалсан бол Монгол улс 2416-гаар 61-р байрт бичигдэв.
Тэрчлэн рапид болон блиц тоглолтын чансааг өнгөрсөн жилийн сүүлчээс тодорхойлж эхэлсэн бөгөөд блицийн төрлийн 100 шилдгийг Х.Накамүра (АНУ, 2879), Ле Куан Льем (Вьетнам, 2843), М.Карлсен (Норвег, 2837), С.Карякин (ОХУ, 2837) нар тэргүүлж байгаа бол манай Б.Гүндаваа 2656 үзүүлэлтээр 91-д жагслаа.
№ Тоглогчид Цол 2013-IX 2013-X
1 Ц.Батчулуун ИМ 2529 2529
2 Б.Гүндаваа ИМ 2500 2500
3 Б.Мөнгөнтуул ОУМ 2440 2440
4 Д.Шаравдорж ИМ 2426 2426
5 Г.Мөнхгал ОУМ 2400 2400
6 Н.Баттулга ОУМ 2396 2396
7 М.Гүнбаяр ФМ 2389 2389
8 Т.Батчимэг ЭИМ 2376 2376
9 У.Насанжаргал ФМ 2323 2374
10 О.Ганболд ОУМ 2324 2329
10 Б.Хатанбаатар ИМ 2329 2329