АНУ-ын Конгресст бодлогын ахлах шинжээчээр ажиллаж байсан Скотт Макдональдс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах зөвлөхөөр ажиллахаар болов. Скотт Макдональдс нь Калифорнийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалавр, олон улсын менежмент ба төрийн байгуулалтын менежер мэргэжлээр мастер зэрэгтэй төгсчээ.
Тэрбээр АНУ-ын Сан Франциско хотын нийтийн аж ахуйн газарт ерөнхий менежер, хотын даргын Нийгмийн бодлого ба Санхүүгийн хэлтсийн татварын бодлогын шинжээч, АНУ-ын Конгресст бодлогын ахлах шинжээч, Зүүн Азийн орнууд болон Малайзад хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн аж. Улаанбаатар хотын эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах, санхүү эдийн засгийн тогтолцоо, төрийн удирдлагын менежментийг сайжруулах чиглэлд зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Т.Буянаа