Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон энэ сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Албан ёсоор Их Британийн Хатан хаан Канад Улсын тэргүүн байдаг бол Амбан захирагч нь Хатан хааны бие төлөөлөгч юм.
Амбан захирагчийг аль нэг улс төрийн намаас бус, гол төлөв дипломат буюу цэргийн албан хаагчдаас сонгон Ерөнхий сайдын саналын дагуу Хатан хаан Канадын англи, францчуудаас ээлжлэн томилдог байна. Амбан захирагчийн томилолтын хугацаа хуулиар таван жил байдаг. Дэвид Жонстон 2010 оноос 28 дахь Амбан захирагчаар ажиллаж буй.
Хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоож, талууд өндөр, дээд хэмжээнд харилцан айлчлал хийж, хоёр болон олон талын хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээгээ тогтмолжуулж иржээ.