УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцлээ. Энэ оны нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБий 6.8 хувьд хүрэхээр байгаа нь ийнхүү баталсан төсвөө эргэж харахад хүргэсэн юм. Тодотголын төслийг Ерөнхий сайд танилцуулсан. Ойрд төсвөөр “амьсгалж” буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд хүрэлцэн ирсэн нь онцлог байв. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өргөн барьсан төслөө “авлига шингэсэн төсөв” хэмээн тодорхойлсон. Ерөнхий сайдын содон тодорхойлолтоос болов уу, хэлэлцүүлэг бүтэн өдөржин ширүүхэн өрнөсөн юм.
.jpg)
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Дөрөвхөн сарын өмнө улсын төсөв тасалдлаа гэхэд Ерөнхий сайд “Тасалдаагүй, юу яриад байгаа юм” гэж байсан. Өнөөдөр их наядаар нь улсын төсөв тасалдуулчихаад, төсвийн то дотгол оруулж ирж байгаа нь энэ. Дөрөвхөн сарын алсын хараагүй Ерөнхий сайдтай байна. Өнгөрсөн онд энэ төсвийг хэлэлцэхэд “Зураг төсөлгүй барилга их байна, хулгай, авлига үнэртсэн төсөв байна” гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ тэр чигээр нь л баталсан. Ерөнхий сайд та, ажил хийх гэж ирсэн юм уу, ард түмнийг хуурах гэж томилогдсон юм уу. Гадаад худалдаа 50 хувиар тасарсан, гадаад өр нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлагаас хэтэрсэн, валютын ханш өссөн, бизнес эрхлэгчид өрөнд ороод байна шүү дээ. Нүүрс шуудайлж зарахаас өөр зүйл хийхгүй байна, та. Ийм Ерөнхий сайдтай Монгол Улс цаашаа явахгүй. Одоо зогсоо.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Намайг гүтгэж, доромжилж болно. Та нар намайг микро гэнэ үү, нүүрсчин гэнэ үү яаж ч доромжилж болно. Энэ жилийн төсөв авлига шингэсэн биш, авлигыг багасгасан төсөв байсан. Хэн нэгний хэлснээр нүдээ аниад төсвөө баталж болно. Даанч би тэгж чадахгүй. 60 тэрбумаар барилга барьж, тав, арван жилээр баригдахгүй мөнгө нь нэмэгдээд байгааг би тэвчиж чадахгүй. Үүнийг цаашдаа ч багасгана. Манай Засгийн газрын гишүүд тэмцэнэ. Төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдсэн тохиолдолд төсвийн тодотголыг өргөн барьдаг. Ж.Батзандан гишүүний хэлж байх үед төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувьд хүрээгүй байсан юм. Өмнөх Засгийн газ рууд нүүрс ярьдаггүй байсан байж болно. Манай Засгийн газар ярина. Авлигатай тэмцэж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байгаа ч тэмцсээр байх болно.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Төсвийн орлого тасалдсанд Зас гийн газар буруугүй юм байна, тийм үү. Төсвийн төлөвлөлт зөв юм уу.
Сангийн сайд Ч.Улаан: -Орлого нийт дүнгээрээ 1.8 их наяд төгрөгөөр тасрахаар байна. Үүний 95 хувь нь бидний үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, экспорт, импорт, Оюутолгойгоос авах орлогоос хамаарч байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: -Нүүрсний үнэ 40 гаруй хувийн уналттай байна. Компаниуд үнэ буурсан үед тээвэрлэж байгаа учир алдагдалтай ажиллаж байгаа. 10 гаруй сая тонн нүүрс экспортолсон. “Эрдэнэс Тавантолгой”, “Чалко”-той хэл амаа ололцсон. Оюутолгойн тухайд нөөц ашигласны төлбөрийн асуу дал байгаа. Зэс, алтны нөөц ашигласны төлбөр авахаар байсан ч гэрээгээр авах боломжгүй болсон. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан. Монгол Улсын хууль тогтоомжийг биел үүлэхийн төлөө ажиллаж байгаа, энэ саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариулт өгсөн. Хэлэлцээ байнга явагдаж байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: -2013 оны төсвийн төслийг Сангийн яам анх УИХ-д оруулж ирэхдээ нэлээд ханатай тооцоолжээ. Харин тэр төслийг нь УИХ хэлэлцэх явцдаа 1.4 их наяд төгрөгөөр хөөсрүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг сүйтгэсэн гэж хэлж болохоор байна. Үүний төлөө хэн хариуцлага хүлээх вэ. Засгийн газар “Юу л байна, мөнгө байна. Санхүүжүүлэх төслөө аваад ир, хөдөө, орон нутаг руу яв, бүгдийг нь бичээд ир” гэж хүмүүсээ явуулсан. Тэгээд баахан юм бичиж ирээд бүгдийг нь төсөвт суулгасан. Үндсэндээ 1.4 их наяд төгрөгийн алдагдал эндээс л гарсан. Энэ мөнгөний ард өчнөөн хүний амьдрал байгаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр ингэж ярьсан сайд нь хариуцлага хүлээх үү. Оюутолгойтой гэрээ, хэлэлцээр хийчихнэ, 450 сая ам.доллар заавал оруулж ирнэ, тэгж эс чадвал огцорно гэж мэдэгдэл хийж байсан сайд хариуцлага хүлээх үү. Өргөн барьсан төслийг нь 20-30 хувиар танаж байхад юу ч дуугарахгүй сууж байсан Сангийн сайд, эсвэл Ерөнхий сайд нь хариуцлага хүлээх үү. Гэтэл Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрыг өргөн барьсан төсвийн төслөө тоо болгоноор нь хамгаалах ёстой гэж би ойлгодог.
Ийм хөөсөрсөн төсөв оруулж ирж батлуулсан олонхийн бүлэг, Төсвийн байнгын хороо хариуцлага хүлээх үү. Сөрөг хүчний амыг таглаж, бүлгийг нь байгуулахгүй байсаар төсөв батлах ажлыг гардан зохион байгуулсан УИХ-ын удирдлага хариуцлага хүлээх үү. Харамсалтай нь бид энд юу ч болоогүй юм шиг алх цохиод л баталчихна. УИХ-ын гишүүний хувьд төсвийг хэлэлцэж байхад шүүмжилж, эсрэг санал өгсөн. Хариуцлага хүлээх хүн олдохг үй байгаа бол би хүлээе, бэлэн байна. Би УИХ-ын гишүүнээс тат галзахад бэлэн байна. Цөмөөрөө хариуцлагаа хүлээе.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Төсвийн орлого 80 гаруй хувь тай биелжээ. Гэтэл хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 30 гаруй хувьтай байна. Орлого 80 хувьтай байхад хийх ёстой ажил нь гучаадхан хувьтай байгааг юу гэж дүгнэж байна вэ. Өнгөрсөн болон энэ жилийн төсвийг оруулж ирэхдээ Ерөнхий сайд “Үүнийг би мэдэхгүй, хамгаалахгүй, хараа ч үгүй. Сангийн яам өөр зүйл оруулж ирсэн байна лээ” гэх юм. Кабинет чинь ингэхэд ер нь ямар зарчмаар ажиллаж байна вэ. Та кабинетаа зангидаж чадаж байна уу, Ерөнхий сайд аа. Сайд нар чинь танд захирагдахаа байчихсан юм биш үү. Энэ нь алдаа, дутагдлын том шалтгаан болж байна.
Ч.Улаан: -Энэ онд хөрөнгө оруулалтын зориулалтаар 630 гаруй тэрбум төгрөгийн санх үү жилт хийгээд байна. Энэ нь батлагдсан төсөвтэй харьцуулахад 52 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэсэн үг. Гэхдээ энд аргачлалын зөрүү байгаа. Өөрөөр хэлбэл, 630 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 190 тэрбумыг нь 2012 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэл дээр бичсэн юм. Ингэж нэгдүгээр улиралгүй дүгнэгдээд байгаа учраас ийм зөрүү гараад байгаа юм. Н.Алтанхуяг: -Би дөрөв дэх Засгийн газартаа ажиллаж байна. Манай Засгийн газар ойл голцож, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа. Би зангидаж биш, зохицуулж ажилладаг хүн.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: -Авлига шингэсэн төсөв гэж ямар төсвийг хэлдэг юм бэ, Ерөнхий сайд аа. Өртөг зардлын талаас нь ингэж тодорхойлж байгаа бол 2011 онд би аймгийн Засаг дарга байхдаа 350 сая төгрөгөөр 75 ортой цэцэрлэг барьж байсан. Гэтэл өнөөдөр 700-800 сая төгрөгөөр барьж байна.
Н.Алтанхуяг: -2011 онд манай төсвийн зарлага шууд хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бол бодит биш тоо байсан. Үүний цаана 21 мянган төгрөг тараах гэхчилэн бүх төрлийн зардал байсан. Хоёрдугаарт, энэ мөнгө байхгүй байсан. Байхгүй мөнгийг зээлээр авч тараасан гэсэн үг. Тэгсэн хэрнээ цаасан дээр их орлого олсон юм шиг биччихсэн.
Оюутолгойн 250 сая ам.долларыг энэ жил төлөх ёстой байсан ч чадаагүй. Ирэх жил 150-ийг нь төлнө. Ирэх жил олох ёстой мөнгөнөөс түрүүлээд авчихсан мөнгийг бичихээс өөр аргагүй. “Чалко”-гийн 350 сая ам.долларыг ирэх арванхоёрдугаар сарын 31-нээр хаана. Ингэж зарлагаа өсгөхийн хэрээр дунд нь “тоглож”, авлига, хээл хахууль авдаг, төсөв өндөр бичдэг бүхэл бүтэн тогтолцоо бий болчихож. Үүнийг л хэлж байгаа юм. Энэ мэтчилэн төсөв, тоо гэхээс илүүтэй тооцоо бодохоо ярьж, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарын хэд хэдэн гишүүний амнаас албан тушаалаа өгнө гэсэн “хүнд” мэдэгдэл “унасан” төсвийн тодотголын хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ.
Б.НОМИН