Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт энэ сарын 16-нд Бээжин хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, хятадын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Лю Жэньминь нар тэргүүлэн оролцов.
Уулзалтын үеэр талууд энэ 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.АлтанхуягийнБНХАУ-д хийх гэж буй албан ёсны айлчлалтай холбогдолтой тодорхой асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсаны зэрэгцээхоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ерөнхий байдалд дүгнэлт өгч, ирэх онд хэрэгжүүлэхтомоохон арга хэмжээнүүд, ГХЯ-д хоорондын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийнхарилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь хоёр яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгждэг уламжлалт арга хэмжээ бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд хийгдснээрээ онцлог болов.